Шөрмөс татах нь биед КАЛИ дутагдсаны шинж
Эрүүл мэндБиеийн хэвийн үйл ажиллагаанд нилээд хэдэн химийн элемент их бага хэмжээгээр оролцож, байдаг.
Тэдгээр химийн элемент дутагдвал ямар нэг эд эрхтний үйл ажиллагаа хямарч олон төрлийн өвчний эхлэл болдог.
Натри, кали, кальци, фосфор,магни гэх мэт олон химийн элементийг ерөнхийд нь эрдэс буюу минерал гэж нэрлэх боловч тухайн бодис юунд хэрэгтэй, яаж түүнийг нөхөх вэ? гэдэг талаар мэдлэгтэй хүн тийм ч олон биш болов уу.
Бид хүний биед голлох үүрэг бүхий химийн элементүүдийн талаар танилцуулж байна.
КАЛИ ГЭЖ ЮУ ВЭ?
Химийн үелэх системийн үндсэн элементийн нэг энэ бодис биед тодорхой хэмжээгээр байж, маш чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.
КАЛИ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Кали биед дараах үүргийг гүйцэтгэдэг:
- Мэдрэл, булчингууд үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд шаардлагатай натри калийн тэнцвэрт байдлыг хангахад оролцдог.
- Зүрхний булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгахад чухал үүрэгтэй бодис
- Судас, булчин, элэг, бөөр, тархины эд, дотоод шүүрлийн булчирхай болон бусад эрхтний зөөлөн эдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад оролцдог.
- Калийн тусламжтайгаар илүүдэл усыг маш түргэн гадагшлуулж шээс ялгаралтыг сайжруулна
- Цусны даралтыг бага байлгахад нөлөөлдөг
- Бие дэхь Уураг, нүүр усны солилцоог идэвхижүүлэгч болдог
КАЛИ БИЕД ДУТАГДВАЛ ЯАХ ВЭ?
- Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж болохыг анхаар.
- Биед кали дутагдвал зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсгэх эхлэлийг тавьдаг.
- Хэрэв байнга кали дутагдалтай байвал зүрхний булчингийн агших давтамж өөрчлөгдөн зүрхний хэм алдалт болон бусад өвчнүүд үүсч эхэлдэг.
- Кали дутагдалтай холбоотойгоор артерийн даралтын өөрчлөлт гарахаас гадна янз бүрийн шархлаа өвчнийг үүсгэх аюултай. Тухайлбал ходоод, 12 хуруу гэдэс, умайн хүзүүний шархлаа үүсч болно. Түүнчлэн жирэмслэлт хугацаанаас өмнө таслагдах, арьс хуурайших, сулрах, гэмтсэн арьсны нөхөн төлжилт удааширах шинжүүд ажиглагддаг.
КАЛИГ ХЭРХЭН НӨХӨХ ВЭ?
Ер нь бол хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Өөрөөр хэлбэл хүний биед 1 хоногт шаардлагатай кали нь төдий хэмжээтэй байна гэсэн үг.
Дээр бичсэнчлэн биеийн хүчний хэт ачаалал авсан тохиолдолд шөрмөс татах зэрэг шинж илэрвэл кали дутагдсаны шинж.
Иймд та хамгийн энгийнээр дасгал, бэлтгэл хийж байхдаа үзэмний шүүс ууж байвал калийн дутагдлаас сэргийлж болно. Учир нь үзэм калийгаар маш баялаг жимснүүдийн нэг.
Хэрэв та зүрхний болон бусад эрхтний эмгэгтэй бол эмч өвчний нөхцөл байдлаас шалтгаалан калийн агууламжтай эмийн бодисыг эмчилгээнд хэрэглэдэг.
ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН КАЛИГААР БАЯЛАГ ВЭ?
Ургамал, хүнсний ногоо, жимс калийгаар маш баялаг байдаг.
Талх, төмс, вандуй калийн агууламж өндөртэй. Түүнээс гадна алим, усан үзэм, мандарин жүрж лимон зэрэг цитрусын жимс, киви банана кали ихээр агуулдаг.
Манайхны хамгийн их мэддэг, калийн агууламж өндөртэй жимс бол үзэм. Иймд дээрхи бүтээгдэхүүнийг тогмол хэрэглэх нь калийн дутагдалд орохоос сэргийлнэ.
Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.