Хүн наснаасаа хамаарч дараахь хоолны дэглэм барих ёстой

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-08 21:37:14

Ер нь бол хүний биеийн хөгжил нь шууд наснаасаа буюу үеэсээ хамаарч байдаг. 

Тийм ч учраас хүн өөрийн аль үед байгаагаас хамаарч хоолны дэглэм барих нь урт удаан эрүүл хүчтэй амьдрах гол нууц нь юм. 

Тиймээс бид танд энэ удаад та хэд хэдэн настайдаа ямар хоолны дэглэм барих ёстойг хүргэж байна.

№1 Өсвөр үе


Хүн өсвөр үед маш хурдацтай өсөж, биеийн хөгжил явагдаж байдаг учраас маш их тэжээл шаардагдаж байна. Харин өсвөр насандаа ихэвчлэн өглөөний цайгаа уухгүй тэр бүр хоол идэхгүй явах нь элбэг байдаг. Энэ нь маш буруу бөгөөд таны нас залуу учраас л та хоол хүнсгүй явж чадаж байгаа хэрэг юм. Харин өсвөр насандаа өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолыг байнга идэж хэвших хэрэгтэй бөгөөд өсвөр үедээ зөв хооллож байсан бол ирээдүйд та маш сайн биетэй, дархлаа сайтай хүн болох юм шүү дээ. Тиймээс эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдээ багаас нь маш сайн хоолны дуршилтай болгох хэрэгтэй гэдгийг анхаараарай. Өсвөр үед Тэжээллэг хоол хүнсээр бялхаж явах хэрэгтэй шүү.


№2 20-иод настай үе


Хүн 20-иод настай байхдаа түргэн хоол идэж хэрэглэхэд тийм ч их хор хөнөөл байхгүй. Учир нь энэ үедээ хүний бие хамгийн сайнаараа ажиллаж байдаг учраас хортой гэгддэг зарим хоол хүнсийг ч дор нь шүүж хурдан шингээж чаддаг байна. Тиймээс түргэн хоолыг арай өөрөөр хийж идээд турших боломжтой юм. Төмсний оронд эрдэнэ шишийг орлуулах эсвэл чихэрлэг төмсөөр орлуулах боломжтой юм шүү дээ. Мөн цэвэр хар шоколадтай сүү байнга уувал таны биед эм боллоо л гэсэн үг. Ер нь 20-иод насанд omega 3 агуулсан бүтээгдэхүүнийг аль болох их л хэрэглэх ёстой.

20-иод насандаа байнга хэрэглэвэл хамгийн тохирох хүнс гэвэл :

1.Ногоон өнгөтэй хүнсний ногоонууд

2. Талх, боорцог

3. Паста идвэл бас тохиромжтой

4. Салмон загас маш сайн

5.Мөн алдарт шидэт Чиа үрийг хэрэглэх


№3 30-аад насны үед


30-аад насныхаа үед бол таны барих ёстой хоолны дэглэм гэвэл булчингийн үйл ажиллагаа сайжруулах хүнс болон яс үе мөчинд сайн хүнс хэрэглэх ёстой. Жишээ нь Уургаар баялаг өндөг, гүнжидийн үр, самар, тахианы цээж мах, загас гэх мэтчилэн байх боломжтой шүү дээ. Хэрэв илүү кальци шаардлагатай гэж үзвэл сүү хэрэглэж болох юм.


№4 40-өөд насны үед

Энэ насны үед бол таны хэрэглэж байгаа хүнс чинь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах болон метаболизмыг (бодисын солилцоо) нэмэгдүүлж байх шаардлагатай гэсэн үг юм. Учир 40-өөд насны үедээ л хүмүүс сахарын өвчинтэй болох магадлал маш өндөр байдаг гэнэ. Тиймээс та өөрийн хоолны дэглэмдээ цэцэгт байцаа, төмс, бууцай, цагаан гаа гэх мэтчилэн зүйлсийг ашиглавал маш тохиромжтой гэсэн үг. Мөн энэ үедээ түргэн хоол идэж огт болохгүй бөгөөд үнэхээр идмээр байвал дан ногоогоор орлуулж өөрөө хийж идэж болох юм шүү дээ.


№5 50-аад насны үед

Энэ насны үед бол хүний биеийн бодисын солилцооны систем маш ихээр буурдаг учраас таны хэрэглэх ёстой хүнс тэр чигтээ бодисын солилцоог сайжруулж байх нь чухал юм. Тиймээс энэ үедээ та аль болох сахаргүй хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй. Харин сахарын оронд бага зэргийн зөгийн балыг орлуулж болох юм шүү дээ. Мөн энэ үедээ авокадо, цэцэгт байцаа, жимсгэнэ, самар болон бууцай зэргийг байнга идэж байх хэрэгтэй гэсэн үг.


№6 60 болон түүнээс дээш үед

Энэ насанд бол өдрийн хоолонд тань ер нь л хүнсний ногоо их шаарддаг. Жишээлбэл төмрөөр баялаг бууцай, шош, вандуй зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн өдөр бүр ус байнга ууж хэвших хэрэгтэй бөгөөд аль болох хурц амттай өөх тос ихтэй хоолноос татгалзаж ундаа, жүүс хэт их хэрэглээд дэмий гэсэн үг.




Холбоотой мэдээ