Хоол хийх үед шөл тань хөөсрөөд байна уу? Шөлний хөөсөнд таны мэдэхгүй олон нууц нуугдаж байгаа!

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-10 04:49:39

Гэрийн эзэгтэй нараасаа нэг зүйл асууя. Хоол хийх үед шөл тань хөөсөрдөг үү? Тэр үед та яадаг вэ? Яагаад хөөсөрдөг гэдгийг нь мэдэх үү? Хөөсийг нь хамаад хаячихдаг уу?

Хэрэв та шөл хөөсрөх тухай мэдлэг хомс, сайн мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та хөөсийг нь авч хаях нь зөв үү, эсвэл хутгаад хамт идэх нь зөв үү гэдгийг тайлбарлаж өгөх гэж байна. Хүйтэн усанд халж буй махан доторхи уураг нь усруу шилждэг байна. Харин буцалж буй усруу мах хийвэл уураг махандаа үлддэг гэнэ шүү.  

Хэрэв танд шөлнөөсөө илүү амттай мах хэрэгтэй бол буцалсан усанд болгох хэрэгтэй. Харин шөл гаргах хэрэгтэй бол хүйтэн усанд хийж байгаарай. Мөн шөлөн дээр үүссэн хөөсийг шүүж авах гэж бүү яараарай. Учир нь тэрхүү хөөс нь маханд байдаг олон төрлийн амин дэм уургийг өөртөө шингээгээд авчихсан байгаа гэсэн үг юм. Хэрэв хөөс хэт их байгаад сагаад байвал, бага зэрэг сонгино хийх эсвэл тогоон дээрээ модон хусуур, халбага тавихад хангалттай.


Мөн хөөсний өнгийг ажиглаж байгаад, шүүж асгах, эсвэл хутгаж идэхээ шийдэж болно. Хөөсний өнгө цагаан байвал энэ нь уурагтай гэсэн үг, харин улаан байвал цус гэсэн үг байна шүү. Ингээд та бүхэндээ амттай хоол хийхэд туслах хэдхэн зөвлөгөөг хүргэе.

Хэрэв шөлний давс ихэдсэн бол цагаан будаа хийж болно.


Хэрэв амттай, шүүслэг мах идье гэж байгаа бол буцлам халуун усанд хийж байгаарай. 

Харин шөл гаргая гэж байгаа бол хүйтэн усанд махаа хийнэ.


Махны шөлийг болохоос нь өмнө хагас цагийн өмнө давслах, загасны шөлийг буцалмагц, мөөгний шөлийг бэлэн болох үед давсалж байгаарай.


Шөлөө илүү амтай болгохыг хүсэж байвал бөөрөнхий сонгины угаасан хальсыг хийгээд үзээрэй. Илүү амттай болно.

Хэрэв лаврын навчаар амталдаг бол шөл болсны дараа заавал авж байхаа мартуузай.

Хуурсан гурил шөлөнд хийвэл шөлөн дахь амин дэмийг илүү удаан хадгалдаг.

Эрүүл энх, аз жаргал, хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ