Алхаж байхад аз жаргалын гармон ялгардаг.
Эрүүл мэндЯпончуудын дундаж наслалт нь 80 бөгөөд тэд өөрийн эрүүл мэндийг маш сайн анхаарч халамжилдаг улс.
Тэдний нууц нь ердөөл өдөр бүр алхах.
Нас нэмэгдэх тусам улам илүү алхах хэрэгтэй байдаг.
Учир нь та алхаж байхад аз жаргалын гармон болох Сератонин ихээр ялгарч, стресс бухимдал,ууц нурууны өвчин, зөнөх өвчин, хорт хавдар, ходоодны өвчин, ханиад, арьсны экзем, улаан хоолойн сөөргөө, чихрийн шижин, үе мөчний үрэвсэлүүд, зүрх судасны өвчин, таргалалт, цус харвалт, судасны өөхлөлт зэрэг олон өвчин эдгэрдэг байна.
Яагаад гэхээр хүний тархи нь хүчилтөрөгчөөр дутаж байдаг бөгөөд алхах үед хангалттай хүчилтөрөгч таны цусанд ороод бүх биеэр тархан цусны эргэлтийг чинь эрчимжүүлдэг байна.
Цусны эргэлт сайжирхаар биед хуримтлагдсан хорт бодисууд биеэс гадагшилж, таны тархи хамгийн их амарч чаддаг байхнээ.
Эрт дээр үеэсээ хүмүүс өдөрт 30,000 км гаруй алхдаг байсан.
Одоо бол гэрээс гараад автобус, машинд суух, ажил дээрээ суух, гэртээ хариад буйдан дээрээ суух гэх мэт хөдөлгөөн маш бага хийдэг болсон.
Үүнийг дагаад эмийн үйлдвэрүүдийн ашиг нэмэгдсэн бөгөөд төрөл бүрийн эмийг зах зээлд ихээр нийлүүлж байна.
Өвчний төрөл зүйл бүрд янз бүрийн эм олон байдаг нь эмээр татварын нэлээд хувийг бүрдүүлж ашиг орлого их байдагтай холбоотой.
Хүмүүс ч гэсэн өвдсөн бол эрүүл зөв амьдраад алхаж дархлаагаа сайжруул гэж хэлбэл уурлана.
Гэтэл маш олон хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс өдөр бүр тогтмол 1 цаг алхаад эдгэрсэн тохиолдол бишгүйдээ олон.
Алхсанаар яагаад өвчин эдгэрч байна вэ?
Хүний биед ходоодонд 20% ашигтай бактер, 10% нь ашиггүй бактер, 70% нь зүгээр л байж байдаг энгийн бактерууд байдаг эдгээр ашигтай бактер нь алхах үед идэвхжиж дархлааг сэргээдэг байна.
Мөн хүний биеийн 2/3 нь булчин байдаг бөгөөд алхсанаар эдгээр булчингууд сайн ажиллаж та залуу эрүүл чигээрээ нас нэмэх боломжтой болдог.
Алхах нь сэтгэл гутралын төгс эм бөгөөд нойр хулждаг хүмүүст мелатонин гэх нойр хүргэдэг бодисыг илүү сайн ялгаруулдаг аж.
Тэгвэл яаж зөв алхах вэ? хүмүүс алхахдаа хөлдөө хамаг хүчээ төвлөрүүлж алхдаг тэгхээр амархан ядардаг бөгөөд эсрэгээрээ бүх биеэ жигд алхалтанд оролцуулвал зөв.
Ингэхдээ аль болох толгой буюу зулайн дээрээс чинь олсоор татаж байгаа юм шиг, мөрөө тэгш, гарын тохойгоо хойш нь чиглүүлсэн, гэдсээ татсан, нэг ёсондоо яг загвар өмсөгч болчихлоо гэж төсөөлөн алхах нь хамгийн зөв техник.
Эрчүүд болохоор цэрэг шиг алхах нь зөв байдаг.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.