Эрчүүдийн үс уналтын шалтгаан

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-09-09 05:49:45

Эрэгтэй хэв шинжит үс уналтыг өөрөөр Андрогенийн халзрал гэж нэрлэдэг ба эрчүүдийн үс уналтын хамгийн нийтлэг хэлбэр юм.

Эрчүүдийн үс уналтын шалтгаан

Эрэгтэй үс халзралын нэг гол шалтгаан нь генетик буюу гэр бүлийн гишүүдэд үс халзрал явагддаг байх. Эрэгтэй хүний ​​үс халзрах нь андроген хэмээх эр бэлгийн даавартай холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ. Андрогенууд нь олон үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд үүнд нь үсний ургалтыг зохицуулах үүрэг хамаарна.

Үс нь ургах, унах мөчлөгтэй байдаг ба эрэгтэй хүний ​​үс халзрах үед энэ үс ургах мөчлөг алдагдаж, үсний хүүдий жижгэрч үс богино, нарийн ширхэгтэй болдог. Эцэст нь үс унаж оронд нь шинэ үс ургадаггүй.

Эрэгтэй үс уналт харагдах байдалд нөлөөлдөг ч дотор эрхтний шалтгаантай байх нь ховор.  Гэвч зарим тохиолдолд хорт хавдар, эм, бамбай булчирхайн эмгэг, анаболик стероид зэрэгтэй хамааралтай байж болдог. Мөн толгойн мөөгөнцөр, тэжээлийн дутагдал зэргийн үед эрчүүдэд үс уналт тохиолдож болно. Эдгээр тохиолдолд арьсны нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Андрогенийн үс халзрал надад байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Хэрвээ таны толгойн орой хэсэгт үс уналт ихээр явагдаж байвал андрогенийн үс уналтийг сэжиглэж болно. Зарим эрчүүдэд толгойн зөвхөн оройн хэсэгт дугуй хэлбэртэй халзардаг бол заримд М хэлбэрээр эсвэл толгойн ихэнхи үс унаж халзардаг байна. Эдгээр үс уналтын хэлбэр, хэв шинжээс нь үндэслэн үс уналтын үе шатыг тодорхойлдог.


Авах арга хэмжээ

Эрчүүд халзралаас шалтгаалж гадаад төрх байдалдаа сэтгэл хангалуун бус болох нь нийтлэг тохиолддог тул доорх аргуудаас хэрэглэж үзээрэй.

Үсний засалт

Багахан хэсгийн халзралыг үсний засалтаар далдлах боломжтой байдаг тул үсчинтэйгээ ярилцаж үсийг илүү өтгөн харагдуулах үс засалтыг сонгоорой.

Хиймэл үс Хиймэл үсийг шингэрсэн эсвэл бүрэн халзарсан аль ч тохиолдолд зүүж болох ба эхний удаад үсчин, хиймэл үсний стилистүүдэд хандаснаар илүү натурал харагдах хиймэл үсийг сонгох боломжтой.

Үс шилжүүлэн суулгах

Үс шилжүүлэн суулгахдаа үсний идэвхитэй ургалттай дагз хэсгээс үсийг авч сийрэгжсэн хэсэгт суулгадаг. Давуу тал нь илүү натурал харагдах байнгын үстэй болно. Гэвч энэ нь мэс ажилбар тул сорви үүсэх, халдвар авах эрсдлүүд мөн дагалдана.

Сэргийлж болох уу?

Андрогенийн үс халзралаас сэргийлэх боломжгүй ч амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг нь андроген дааврын үүсэлтийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлдэг. Иймээс алхах, спортоор хичээллэх, хөгжим сонсох, ажил амралтын дэглэмээ зохицуулж байх нь стрессгүй байх нэг үндэс юм.


Холбоотой мэдээ