Жингээ хасах усны дэглэм

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-09-11 00:10:25

 Ус уух аргаар хэрхэн эрүүлээр турж, гоо сайхан болох талаар мэдээлэл хүргэж байна. Ус бол амьдралыг тэтгэгч. 

Тиймээс ус таны бодож байгаагаас их ач тустай гэдгийг санаарай. 

Хүний бие организмын 70 хувь нь уснаас бүрддэг, ус хүний биед хэрхэн ач тустай талаар дурьдаж байсан. 

Харин усны энэхүү давуу талыг ашиглан хэрхэн турж, хэвийн жингээ барих талаар дэглэм орууллаа.

Өглөө босоод амаа угаагаагүй, өлөн байгаа дээрээ хамгийн түрүүнд 4 аяга цэвэр ус уугаарай. 

Амаа угаагаагүй байхдаа ус ууна гэхээр танд сонин санагдаж байгаа байх. 

Энэ нь маш эрүүл, үр дүнтэй арга аж. 

Учир нь амаа угаасны дараа амны хөндийгөөр дамжин өлөн ходоодны шүлт алга болдог аж. Оо нь ихэвчлэн химийн гаралтай байдаг шүү дээ. 

Тиймээс амаа угаагаагүй байхдаа ус уухад ходоодны шүлтийг тэнцвэржүүлж өдрийн турш хоол боловсруулах, шингэх үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгдөг байна.

Эртний уламжлалт анагаах ухаанаараа дэлхийд алдартай хятад, япончууд өлөн гэдсэн дээрээ, амаа угаагаагүй байхдаа ийнхүү ус уудаг байсан ба энэ нь эрүүл, гоо сайхан, урт удаан наслахын нууц байжээ.

Ингэж ус уухад эрт үрчлээ сууж хөгширөхөөс хамгаалдаг.

Хэрвээ та өмнө нь ийм их хэмжээний ус ууж байгаагүй болон нэг дэр 4 аяга ус ууж чадахгүй байгаа бол 2 аяга уснаас эхлэж чадах хэрээрээ өглөөд уух усаа нэмэгдүүлээрэй.

Ус тасалгааны температурт байх ёстой ба бүлээн ч биш, хэт хүйтэн ч биш байх ёстой.

Мөн усыг уухдаа нэг дор бүгдийг нь балгаж бус ойр ойрхон бага багаар ууж заншаарай.

Үүний дараа та өглөөний цай уухгүй байж болно.

Эсвэл ногооны салат, чанасан өндөг зэрэг хөнгөн төрлийн хоол идэж болно.

Өөх, тостой, шарсан хуурсан, халаасан хоол идэхээс татгалзаарай. 

Өдрийн цайгаа уухаас 1 цаг эсвэл 30 минутын өмнө 1 аяга ус ууна.

Ингээд өдрийн цайндаа хүссэн хоолоо идэж болно.

Гэхдээ маш олон удаа зажлаж сайтар боловсруулж идээрэй. 

Хоолыг удаан зажлаж идэх нь хүний эрүүл мэндэд маш сайн байдаг. 

Учир нь хоолыг ходоодонд орохоос өмнө амны хөндийд сайтар жижиглэн боловсруулж зажласан тул ходоодонд очоод амархан шингэдэг. 

Нэг талаар таны ходоод гэдсэнд хүндрэл учруулж, хэт ачаалал өгөхгүйгээр амархан боловсорч гарна гэсэн үг.

Мэдээж өглөөнөөс хойш ус уусан байгаа тул хоол маш хурдан шингэх болно.

Мөн удаан зажлаж идсэнээр бага хоолонд хурдан цадсан мэдрэмж авдаг.

Энэ нь таны ходоод хоолоор дүүрч үнэхээр цадсан хэрэг бус харин амны хөндий ажиллаж, олон удаа зажласнаар тархинд их идсэн гэсэн мэдээлэл автоматаар очдог тул бага хоолонд амархан цадсан мэт мэдрэмж авдаг байна.

Хоол идсэнээс 2 цагийн дараа 1 аяга ус уугаарай.

Усыг уухдаа мөн л бага багаар ойр ойрхон тайван уух хэрэгтэй.

Ямар ус уух вэ гэж үү?

Цэвэршүүлсэн, эрүүл ус уух хэрэгтэй.

Олон дахин буцалгасан ус ууж хэзээ ч болохгүй.

Мөн хонуулсан ус уух хэрэггүй.

Та ажил дээрээ болон гэртээ ус цэвэршүүлэгчтэй бол сайн.

Эсвэл савалгаатай цэвэршүүлсэн ус, рашааныг сонгож уугаарай. 

Усанд ямар ч каллори байхгүй.

Гэхдээ маш олон эрдэс бодис агуулдаг манай гариг дээрх шидэт ундаа гэж нэрлэж болно.

Калоригүй атлаа ус ууснаар та үргэлж цатгалан мэт мэдрэмж төрж, хоол идэх зуршил тань буурна. 

Ингээд өдрийн турш 2 цагийн зайтай 1/2-1 аяга ус ууж хэвшихийг хичээгээрэй.

Усан дэглэм барьж байхдаа хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, кофе, сүү уухаас татгалзаарай.

Учир нь эдгээр нь шингэн зүйл бөгөөд таны биед орсон усны бүтцийг эвдэж, үр дүнгүй болгох талтай. 

Оройн хоолоо аль болох эрт идэхийг хичээ.

Өдрийн хоол шиг олон удаа зажлаж идэхээ мартуузай.

Хоол идсэний дараа их хэмжээний ус уух нь буруу.

Идсэнээс 1-2 цагийн дараа 1 аяга ус уугаарай. 

Энэхүү дэглэмийг барьж эхлэхэд эхний үед таны гэдэс гүйлгэх, цатгалдах, гэдэс цэрийх зэрэг үр дүн гарж болзошгүй.

Тиймээс ууж чадах хэмжээгээрээ ус ууна мөн өдөрт идэж байгаа хоолны хэжээгээ багасгах хэрэгтэй.

Мөн уснаас гадна шинэ ногооны салат, түүхийгээр нь идэж болдог хүнсний ногоо /майлз, өргөст хэмх, улаан лооль/, жимс жимсгэнэ идэх нь илүү үр дүн, ач тустайг санаарай.

Ингээд унтахын өмнө усанд орохдоо халуун бүлээн усанд 180-200гр хүнсний сода хийж уусгаад бүтэн биеэрээ усанд орж 30 минут орчим амраарай.

Ингээд уснаас гармагцаа халуун хөнжилдөө орж унтаж амрана.

Өглөө босоод шүршүүрт орохдоо турахыг хүссэн хэсгээ хүйтэн усаар шүршиж, шавшиж, үрж угаана.

Жишээ нь гэдэс, хавин, гуя хэсгийг ингэж хүйтэн усаар угааснаар тэр хэсгийн булчинг цочроож, чангалж өгдөг ба өөх дахин төлжих үйл явцыг удаашруулж, арилгадаг.

Энэ мэтчилэн 7 хоногт 2-3 удаа усанд ороорой. 

 Ингээд энэхүү дэглэмийг 1 сар мөрдсөний дараа танд ямар үр дүн гарсан байгаад сэтгэл хангалуун байж болно.

Ус уух нь зөвхөн тураагаад зогсохгүй, нүүр царай, үс зүсийг тэтгэж гэрэлтүүлж эрүүлжүүлдгийг санаарай.

Мөн та ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах зэрэг зовиурыг мартаж олон удаа хүндээр бие засдаг болсноор аливаа өвчлөлт, хавдар зэргээс өөрийгөө сэргийлж чадна.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.



Холбоотой мэдээ