Банштай цай хүний эрүүл мэндэд асар xopтой. Учир нь эрдэмтэдийн судалгаагаар…
Эрүүл мэндЭрүүл хооллолт гэж юуг хэлж байна вэ?
Эрүүл хоололт гэдэг бол дэглэм биш. Эрүүл хоололт гэдэг бол амьдралын зөв хэв маяг юм. Өөрөөр хэлбэл сэтгэлийн болон хэн нэгний дарамт зовиургүйгээр хоолоо зөв сонгож идэхийг л эрүү зөв хоололт гэж үзнэ.
Монголчуудын өнөөгийн хоолны хэрэглээг аваад үзвэл нэг таваг хоолных нь 83 хувь нь муу чанарын нүүрс ус, уураг агуулсан хүнс байгаа юм.
Энэ нь будаа, шар төмс, их хэмжэний тосонд шарсан хоолууд гэх мэт орно. Гэтэл эрүүл хоололт гээд байгаа зүйлд энэ хоололт эсрэгээрээ буюу нэг таваг хоолны 91 ээс доошгүй хувь нь ногоо тэр дундаа ногоон өнгийн ногоо байх ёстой гэж үздэг.
Монголын хүнсний зах зээлд өнөөдөр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл хоололтыг хэвшүүлэхэд хангалттай болохоор байна.
Санхүүгийн хувьд ч эрүүл хоололт маш боломжийн тусдаг.
Гэтэл гурилаа, шар төмсөө хямд гэж идсээр таргалсаар байвал ирээдүйд гарах эрсдэл буюу эрүүл мэндийн хохирлоо тооцож үзэх хэрэгтэй.
Маш олон жил идээд хэвшсэн хоолны дэглэмээ, эсрэгээр нь солих сэтгэл зүйн хувьд зарим хүнд хэцүү санагдах байх. Яаж сэтгэл зүйгээ захирах вэ?
Нэгдүгээрт дэглэм биш зөв хэв маяг гэдгийг санах хэрэгтэй.
Монголчууд хэтэрхий их давстай, амтлагчтай хоол иддэг нь бусад ногоо, шимтэй хүнсний бүтээгдэхүүний мөн чанар, жинхэнэ амтыг мэдрэхэд саад болж байна.
Жигнэсэн ногоог өөрийнхөө сэтгэл зүйг албадаж идэх жишээтэй.
Ногоо идэж сураагүй хүмүүст нэг зүйлийг л хэлье!!!
Ногооны сайн чанар, ач тус, таны биед ямар хэрэгтэй гэдгийг бодоод үз.
Эерэг талаас нь хар.
Харин бидний идэж хэвшсэн гурилан болон зарим бүтээгдэхүүн бага тархинд донтолтыг үүсгэдэг.
Зөв хооллолт, эрүүл мэндийн болон зарим нь гадаад хэлний мэдлэггүйгээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.
Шим судлалын талаар судалсан судалгаанд бол...
Бидний бензин бол хоол хүнс. Хүний эрүүл мэнд хоол хүнснээс шууд хамааралтай. Энэ утгаар аваад үзэхэд гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэнд, гал тогооны удирдагч буюу эзэгтэйгээс тодорхой хэмжээнд хамаарна.
Ээжийн, эхнэрийн хийсэн хоолыг эр нөхөр нь, үр хүүхдүүд нь иддэг.
Ийм учраас эзэгтэй нарыг би эрүүл хоололтын мэдлэгтэй байхыг уриалмаар байгаа юм.
Мэдлэгтэй гэдэг нь судлаачийн хэмжээнд хэлээгүй, маш энгийн зүйлийг л хэвшүүлэх хэрэгтэй.
Жишээ нь өнөөдөр хүнд махтай хоол идсэн бол маргааш нь ядаж байцаатай хуурга хийгээд өгдөг байх хэмжээнд ярьж байна.
Нялх хүүхдээ бор хоолонд оруулахдаа шууд өөрийн амтлах мэдрэмжинд тааруулаад давс хийгээд өгдөг.
Гэтэл нялх хүүхэд насанд хүрсэн хүн танаас тав дахин бага давс идэх ёстой.
Маш олон өвчин таргалалтаас үүдэлтэй байна. Таргалалт хоол хүнстэй шууд холбоотой.
Таргалалтыг яаж даван туулах вэ?
Таргалалт бол өвчлөл болчихсон.
Хэт таргалалт болон хэт таргалалттай хүмүүс гэж хуваагддаг. Хоол хүнсний хэрэглээ, таргалалт хоёр салшгүй холбоотой.
Өөрөөсөө идэж байгаа зүйлийнхээ үр дүнг байнга асуу!
Таргалах, турах гэдгийг хүмүүс эрүүл мэнд талаасаа биш зөвхөн гоо зүйн талаас нь авч үздэг нь үнэхээр харамсалтай.
Шинэ жилийн үдэшлэгт орохын тулд долоо хоногт 20 кг турна гээд явж байгаа хүн хэзээ ч өөртөө хайртай, эрүүл мэндийн боловсролтой хүн биш.
Элдэв тураах бэлдмэлүүд маш ихээр сурталчилан зарж байгаа хүмүүс иргэдийн эрүүл мэндийг ихээр хохироож байна.
Сард зургаан кг турах нь байж болох хэмжээ.
Ингэж турахын тулд 99 хувь хоололт нэг хувь нь хөдөлмөр буюу хөдөлгөөн байх ёстой.
Хувь хүн өөрөө өөртөө хайртай байх хэрэгтэй.
Таны эрүүл мэнд ганц таных биш, таны хайртай хүмүүсийн чинь амьдралтай холбоотойг битгий мартаарай.
Хүмүүс турна гэхээрээ л хоолоо их сойж байгаа харагддаг энэ бол буруу.
Өдөрт нэг удаа хоол идээд, эсвэл ус уугаад л байхад таргалаад байх юм гэсэн хүмүүстнй би зөндөө таарч байлаа.
Та ч тийм хүнийг мэдэх байх.
Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр таны бие махбодь тэнэг биш.
Маш ухаантай. Эзэн намайг 24 цагт нэг хооллодог учраас гээд таны өгсөн хүнсийг бие махбодидоо нөөцөлдөг.
Уг нь зөв горимоороо бол шатаах ёстой. Гэтэл ганцхан хооллодог учраас гээд нөөцөлдөг байх нь.
Таны бие эрхтэн хэзээ ч 24 цагт нэг удаагийн хоололтоор удаан тэжээгдэж амьдрахгүй.
Таны машин 100 км–т 10 литр бензин зарцуулах ёстой бол та нэг литр бензин хийчихээд 100 км явж чадах уу?
Эрүүлээр турж байгаа хүн 4- 5 удаа бага бага хэмжээгээр хооллох ёстой.
Гэтэл Монголчууд маш их хэмжээгээр тултлаа идэж нозоордог нь хоололтын алдаа юм.
Зөв хооллоод 4-5 удаа идэхэд хоолноос хоол хүртэлх хугацаанд хүн өлсөх мэдрэмжийг их авдаг нь энэ зөв хоолложээ, таны бие организм зөв зарцуулжээ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл таны зарцуулж байгаа энерги өгсөн хүнсийг чинь шатаагаад зарцуулжээ гэж ойлгоход болно.
Энэ мэтчилэнгээр ногоо зонхилсон хоол хүнсээ зохих хэмжээнд, хэрэгтэй цагт нь биедээ өгөөд байвал та таргалах нь битгий хэл таргалалтаасаа эрүүлээр ангижрах болно.
Би өглөө босоод нэг литр ус уудаг.
Нэг литр ус уусны 10 -15 минутын дараа өтгөнөө гаргадаг.
Зөв цагтаа буюу шүдээс угаахаасаа өмнө гаргаж байгаа нь тэр.
Хүн өдөрт 200- 250 гр өтгөн гаргах нь бодисын солилцоо хэвийн байгааг илтгэнэ.
Хэрвээ та туршиж үзэх гэж байгаа бол эхний тав хоногт өглөө литр ус уусны дараа гарахгүй байж болох ч битгий шантраарай.
Магадгүй зургаа дахь хоногоосоо хүндээр бие засч эхэлнэ.
Энэ нь эмэгтэйчүүдэд их хэрэгтэй.
Үүний дараагаар есөн цагт овьёос эсвэл өндөгний цагаан бага хэмжээний жасмин будаа иддэг. 12 цагт амны хоёр халбага будаатай үхэр эсвэл загас, тахианы цээж махтай ногоонуудаа иднэ.
Миний иддэг ногоонд брокли бол байнга байдаг.
12 -15 цагийн хооронд маш их өлсдөг. Энэ үед би самар иддэг.
15 цагт хоолоо иднэ.
18 цагийн хоол хүртэл өлсвөл нэг ширхэг алим иднэ.
Үүний дараа 18 цагийн хоолоо идээд өдрийн хоололт маань дуусдаг.
Орой гол чинь харлаад байвал ус ууна даа.
Миний хоололт зарим хүмүүсийнхээс хамаагүй их байдаг.
Гэхдээ их өлсгөдөг.
Сайн шингэж, биенд маань шаардлагатай зүйлсийг өгчихдөг.
Таны өдөрт нэг удаа иддэг том таваг цуйван, миний 4-5 удаа иддэг дээр дурдсан хоолны үр дүн, ач холбогдол тэс ондоо.
Та зөв хооллосноор эрүүл мэнд, гоо сайхнаа удаан хугацаанд сайн сайхнаар аваад үлдэх боломжтой.
Ийм сайн сайхан үр дүнг нь бодохоор эрүүл хоололтыг сонгохоос өөр аргагүй.
Гагцхүү өөртөө хайртай, тууштай байх л хэрэгтэй.
Турах зорилгод хүний нас ямарч хамаагүй.
Найман настай хүүхэд 50 кг, 16 настай хүүхэд 100 кг хүрчихсэн жишээ маш их байна.
Үүнийг нь аав ээжүүд удмын таргалалт гэж тайлбарладаг.
Гэтэл өөрсдөө хүүхдээ буруу эрхлүүлээд хүүхдийнхээ эрүүл мэнд, сэтгэл санааг хэрхэн хохироосноо мэддэггүй.
Хүүхдүүдийн хувьд таргалалт маш хүнд тусдаг.
Сэтгэл санаа, сургууль, найз нөхдийн хүрээгээр зогсохгүй сурлага муудаж байдаг.
Эцэг нь эх нь үүнийг мэддэггүй.
Хоолыг нь хасаад дарамтлах нь бий.
Ер нь эрүүл байх гэдэг чинь хэдэн насны хэнд ч хамгийн чухал зүйл учраас
Зөвхөн эцэг, эхчүүдээс гадна та зурагтаа асаангуут л KFC, бургерээ идээрэй гээд даллаад унадаг.
Энэ үед хүүхэд байтугай эцэг эхчүүд шүлсээ залгиж байх жишээтэй.
Энэ нь буруу хоололтыг сонгоход хүргэдэг.
Жүүс, хийжүүлсэн ундаагаар их эрхлүүлж байна.
Хэрвээ та хүүхэддээ жинхэнэ жүүс өгч эрхлүүлмээр байгаа бол жимсний шүүс шахагч аваад тавьчих. Таны мөнгийг ч хэмнэх болно. Эрүүл жүүсээр ч хүүхдээ дайлах болно.
Зөв хүнсээр хүүхдээ эрхлүүлэх хэрэгтэй.
Таны авч өгсөн ундаа өнөөдөр инээд бэлэглэх ч хүүхэд чинь хэсэг хугацааны дараа таргалаад ирэхээр инээд чинь ханиад болж байгаа юм.
Буруу хоололтын тод жишээ бол...
Амьтны гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх.
Энэ нь лактос ихээр агуулж байдаг. Энгийнээр таныг илүү хөгшрүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.
Сүүнээс авдаг калцийг броклиноос авч болно.
Нөгөө нэг хамгийн тод жишээ бол банштай цай.
Сүү, мах, давс энэ гурвыг нийлүүлээд идэхээр маш их хөлс нь гарч нозоордог.
Үүнийг ядаргаа тайлагдаж байна гэж андуурдаг.
Гэтэл эсрэгээрээ таны бие энэ гурвын нийлбэрийг эсэргүүцэж байгаа хэрэг юм.
Та банштай цай идсэнийхээ дараа нэг анзаараарай.
Таргалснаараа гоо зүй, эрүүл мэндээрээ байж болох хэмжээнд хохирсон жишээ бол би.
Зураг авахуулахад зөвхөн нүүрээ гаргана, хүнтэй уулзахаас зугтана, ичнэ. Сахар ихтэй учраас ам их цангана, бөөр хэт ачаалалтай ажиллана,бэлцгэн нүүртэй явна.
Сэтгэл санаа авах юмгүй.
Ер сайхан зүйл гэж ширхэг ч байхгүй.
Би гоо зүй талаасаа гэхээсээ илүү эрүүл мэнд талаасаа авч үзэж, үр хүүхэдтэйгээ нэг жил ч болов илүү амьдрах хэрэгтэй талаас нь харсан.
Хүмүүс турна даа, зөв хооллоно доо гээд бодоод л явдаг.
Нэг мэдэхэд үхэн үхтлээ бодоод явчих вий.
Нэг цагийн өмнө ч болтугай таргалалт гэдэг чимээгүй тахалтай тэмцэж эхлэх хэрэгтэй.
Би ерөөөсөө л тэмцсэн, тэвчсэн, эцэстээ хэв маяг болсон.
Өөрөө л хичээх хэрэгтэй.
Гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө эзэгтэй та зорилго тавих нь зөв.
Монголчууд махаа, идэж сүүгээ уухаас өөр аргагүй цаг агаарын хүнд нөхцөлд амьдардаг гэж ярьдаг?
Эрүүл хоололт гэдэг мах идэхгүй байна гэсэн үг биш.
Бид маш их азтай. Бэлчээрийн малын махаа идээд байж болно.
Хамгийн гол зөв цаг, зөв хэмжээгээр байх ёстой.
Монгол шиг цаг агаартай орон олон бий.
Эрүүл хоолны сонголтуудыг санал болгооч?
Та хоолны газар ороод ядаж л бүхэл махтай хоол сонго.
Гуляш, нарийн махан хуурга ч юм уу?
Машиндсан махтай хоолноос татгалзах хэрэгтэй.
Мөн хачирны төмсийг нь байцаагаар солиулах ч юм уу.
Гурилыг ногоон хулуугаар орлуулж болно.
Машиндаад махтай болон бусад зүйлтэй хамт идэж болно.
Цагаан броклиг машиндаад күс күс будаа болчихдог жишээтэй.
Эрүүл хоолыг хийхэд өмнөх хийдэг байсан хоолны цагийг чинь гурав дахин багасгана.
Бас нэг анхаарах хэрэгтэй зүйл бол хөргөгчинийхөө дээд талын темпаратурыг 7 хэмд байлгаж байж нарийн ногоогоо удаан хадгална.