ХҮН БОЛГОН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ОТОЧ БАЙДАГ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-12-12 23:27:01

Хүн гэдэг амьтан хүссэн хүсээгүй орчлон хорвоо, нар, сар, од эрхэстэй байнгын энергийн урсгалд байдаг. Энэ энергийн байнгын урсгал доголдоход хүний дархалаа суларч хүн өвчилдөг.

Иймээс ирж буй энергийн урсгалыг зориудаар өөртөө өгч дархлаагаа сэргээж өөрийгөө эмчлэж болдог. Хүн болгон өөр өөртөө оточ байдаг юм. Хүний махан бие өөр өөрийгөө эмчлэх бүрэн чадамжтай байдаг. Энэ чадамжийг сэргээхийн тулд дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл санаагаа өөдрөг байлгах, зөв хооллох, ажил амралтаа зохицуулахад л болох юм.

Энергийн урсгалтай холбоотой хэдэн дасгал хэлж өгье. Энэ дасгалын үр дүн нь тухайн хүний итгэл үнэмшил, уйгагүй үйл ажиллагаанаас хамааралтай гэдгийг хэлэх хэрэгтэй.

Зүрх судасны өвчлөлийг эмчлэх: Дээшээ харж хэвтээд биеэ суллан баруун алгаа өвчтэй газраа тавьж зүүн алгаа хүйснээс дээш 2 хуруу зайд тавьж тарни 9 удаа уншина. Тарни гэдэг нь “ Миний гараар дамжин нэвтрэх орчлон хорвоогийн эрчим хүч нь миний зүрхийг эдгээж, үрэвслийг анагааж байна” гэж хэлээд 2 гараа мэдрэн маш тайван амгалан 15-20 минут орчим хэвтэнэ. Үүнийг аль болох өвчнөө намжтал хэдэн ч хоног хийж болно. Хүний бие гэдэг төгс төгөлдөр компютер шүү дээ. Тарни хэлээд байна гэдэг нь өөрийнхөө компютерийн санамжинд программ өгч буй хэрэг. Тэгэхээр таны бие организм эдгэрэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэсэн үг. Тухайн байрлалд гар нь эхлээд хүйтэн оргих , эрвэгнэх, соронзлогдсон мэт наалдах, ягнаж өвдөх гэх мэт элдэв зүйл мэдрэгдэнэ. Энэ нь тухайн хэсэг өвчтэйг илтгэнэ. Сүүл дээ гар халуун оргидог болно. Энэ нь тухайн эрхтэн гайгүй болж буй хэрэг. Эрүүл болсон нөхцөлд халах ч үгүй хөрөх ч үгүй болно. Ийм нөхцөлд эмчилгээг дуусгаж болно.

Ходоод гэдэс, элэг, нойр булчирхай, бөөрийг эмчлэх: Дээшээ харан хэвтээд биеэ суллан баруун алгаа өвчтэй газраа тавьж зүүн алгаа хүйснээс дээш 2 хуруу зайд тавьж тарни 9 удаа уншина. Миний алгаар дамжин нэвтрэх Дээд хүч \ тухайн өвчтэй эрхтэнээ нэрлэн хэлж\ эдгээж эрүүлжүүлж байна гэж хэлнэ. Дээрх үйлийн адил гүйцэтгэнэ. Гарынхаа алганд анхаарлаа хандуулан болж буй өөрчлөлтийг эмчилгээний явцыг мэдэх нь танд их таатай байх болно. Хэд хичнээн хоног эмчилгээ хийх нь та хэр удаан өвчтэй явсантай чинь шууд хамааралтай байх болно.

Биеийг бүхэлд нь сэргээж эмчлэх: Суугаад биеэ суллана. Баруун алгаа хүйснээс дээш 2 хуруу зайд тавин, зүүн алгаа толгойн дээд хэсэг зулай дээрээ тавьна. Өөрийнхөө нэрийг хэлээд би Дээд хүчинтэй хамт эрүүлжих эмчилгээ хийж байна гэмээн хэлж гараа мэдрэн 15 минут орчим болно. Тэгээд хэсэг амарна. Үүнийг өглөө оройдоо хийгээд байвал их зүгээр.

Давсаг шээсний сүвийн эмчилгээ: Хэвтэн биеэ суллаад баруун алгаа хүйснээс дээш 2 хуруу зайд тавин, зүүн алгаа гэдэсний доод хэсэгт тавин “ Гараар минь дамжин орох дээд хүчний эрчим миний давсаг савыг маань эмчилж байна гэж хэлнэ. Эмчилгээг эмгэг зүгээр болтол хийнэ. Сарын хир ирсэн үед хийж болохгүй. Өөр нэг эмчилгээний арга бол дээш харж хэвтээд 2 хөлөө дээш өргөн хайчлах хөдөлгөөн, нэг нэгээр нь хөлөө 90 градуст өргөж буулгах, хөлөө чичигнүүлэн хөдөлгөх зэрэг хөдөлгөөнийг тогтмол хийж байвал бөөр, давсаг, сав, өндгөвч зэрэг аарцагны хөндийд байрлах эрхтнүүдийн цусан хангамж сайжирдаг сайн талтай.


Холбоотой мэдээ