Хөлийн уланд байрлах эмчилгээний дараах 12 цэгт иллэг хийснээр таны бие махбодь бүхэлдээ сэргэнэ
Эрүүл мэндХөлийн уланд хүний эрxтний үйл ажиллагааг дэмжих маш олон цэг байрладаг. Эдгээр цэгийг идэвхтэй ажиллуулахад бие сэргэнэ.
Та бүхэнд юуны түрүүнд байнга иллэг хийж байх ёстой 21 цэгийг танилцуулахаар бэлдлээ.
Хөлийн уланд хэрхэн иллэг хийх вэ?
* Хөлийн уланд бүхэлд нь иллэг хийнэ. Эхлээд хөлийн улыг халаана: хөл нүцгэн явж хэд хэдэн удаа өлмий дээрээ зогсох, халуун устай ваннд хөлөө дүрнэ.
* Хөлийн улыг зөөлөн илж иллэг хийх бөгөөд идэвхжүүлэх цэг тус бүр дээр 3-7 секунд дарна. Чиглэл нь хөлийн хуруунаас өсгий рүү явна. Иллэг хийж байхдаа хөлийн хурууг татах, гарын хурууны үеэр дарах, чимхэх, үрж болно.
* Цэгэн иллэг хийж байхад заримдаа өвчин мэдрэгдэнэ. Энэ нь тухайн эд эрхтэн асуудалтай байгааг илтгэх ажээ. Тийм учраас өвчтэй цэгийг тун болгоомжтой илэх хэрэгтэй.
* Өвчтэй хэсэгт иллэг хийх техник – дарах (эрхий хуруугаар)-даа бага зэрэг завсарлах бөгөөд нэг цэг дээр 1 минут орчим зарцуулна. Иллэгийг зөв хийвэл өвчин аажимдаа арилна.
* Хөлийн улны иллэг дараах эсрэг заалттай: өндөр халуун, цус алдах магадлал өндөртэй, архаг хууч өвчтэй, хөлийн ул орчимд аниагүй байгаа гүнзгий шархтай тохиолдолд иллэг хийж болохгүй.
Хөлийн улны үндсэн хэсэг
Баруун, зүүн ул 5 хэсэгт хуваагдана. Хэсэг болгон хүний биеийн тодорхой эрхтний хэсгийг хамаардаг байна.
Эхний хэсэг
Эдгээр цэгүүд нь хөлийн хоёр уланд адилхан үйлчилнэ. Хос эрхтнүүдийн хувьд, жишээ нь нүд гэвэл баруун, зүүнээрээ хамаарагдана.
Хоёр дахь хэсэг
Баруун, зүүн хөлийн уланд байрлах цэгүүд харилцан адилгүй. Зүүн хөлийн зүрхний цэг дээр сэтгэл санаа уймарсан, сандарсан, стрессийн үед дарж тайвширч болно.
Гурав дахь хэсэг
Дөрөв дэх хэсэг
Баруун, зүүн хөлийн уланд адилхан дээрх цэгүүд байна.
Тав дахь хэсэг
Баруун, зүүн хөлийн уланд дээрх хоёр цэг адилхан байрлана.