Оросын болон украины академич, цээжний хөндийн нэрт мэс засалч Николай Амосовын захиж хэлсэн үг:
Эрүүл мэндОросын болон украины академич, цээжний хөндийн нэрт мэс засалч Николай Амосовын захиж хэлсэн үг:
- Анагаах ухаанд хэт бүү найд.
Анагаах ухаан олон төрлийн өвчин эмгэгийг муугүй “эмчилчихдэг” ч хүнийг цоо эрүүл болгож чадахгүй... яаж эрүүл болох вэ гэдгийг зааж өгөх хэмжээнд ч хүрээгүй байгаа.
Эмч нарт “олзлогдохоосоо” айж яв!
Эмч нар хүмүүсийг хэт сул дорой, а харин анагаах ухаанаа чадахгүй юм байхгүй хэмээн дөвийлгөж ярих гээд байдаг талтай.
Мөн хүмүүст байхгүй өвчнийг нь байгаа мэтээр итгүүлж, төлж барахааргүй өндөр төлбөр тооцоо гаргаж өгөх нь бий.
- Эрүүл явахад ихээхэн бөгөөд байнгын хичээл зүтгэл хэрэгтэй.
Түүнийг юугаар ч орлуулах аргагүй.
Хүн гэдэг байгалиасаа төгс тул эрүүл мэндээ хэдийд ч эргүүлэн олж авч болно... тэр нь яаж ч доройтсон байсан.
Гагцхүү тухайн хүн хэдий чинээ өндөр настай, мөн өвчин нь хэдий чинээ хүндэрсэн байна... гаргах хүчин чармайлт нь төдий чинээ их байна.
- Хэр их хичээл зүтгэл гаргах нь өдөөгч хүчин зүйлээс шалтгаална.
Өдөөгч хүчин зүйл нь тухайн хүний хувьд эрүүл мэндээ эргүүлж авах нь хэр чухал вэ, үүнд хэр их хугацаа орох вэ гэдгээс шалтгаална.
Тухайн хүний зан характер ч мөн хамаатай!
Хүмүүсийг хараад байхад... удахгүй буцах нь тодорхой болоод ирэнгүүт л эрүүл мэндээ бодож эхэлдэг нь харамсалтай.
Сэтгэлийн тэнхээгүй сул дорой хүнийг бол “удахгүй үхнэ” гэдгээр ч удаан айлгахгүй.
- Биеэ тогтмол ачаалж байх, хоол ундаа хязгаарлах, биеэ чийрэгжүүлэх, алжаалаа зөв тайлах гэсэн дөрвөн нөхцөлийг хангаж байж хүн сая эрүүл явна.
Дээр нь аз жаргалтай амьдарч байж! Өмнөх дөрвөн нөхцлийг хангаагүй цагт хүн хэдий жаргалтай байсан ч эрүүл явах боломжгүй.
- Хүн биеийн тамираар өдөрт 20-30 минут хичээллэхэд л хангалттай... ингэхдээ судасны цохилт нь хоёр дахин түргэсч, хамаг биеийн хөлс гартал.
Энэ хугацааг хоёр дахин ихэсгэж чадвал бүр сайн.
- Хоол хүнсийг бол хязгаартай хэрэглэж байх хэрэгтэй.
Та нэг бол байнга бага хооллон жингээ барьж байж болно, нэг бол цадталаа хооллон жилдээ хэд хэдэн удаа мацаг барьж байж болно.
- Алжаалаа зөв тайлж чадна гэдэг нарийн ухаан.
Үүнд бас характер хэрэгтэй... байгаа бол тэр шүү дээ.
- Эрүүл мэнд бол жаргал гэлцдэг.
Яг ч тийм биш л дээ: хүн өөрийгөө эрүүл гэдэгт дасч, анзаарахаа байчихдаг.
Эрүүл мэнд ахуй амьдрал, ажил үйлсдээ жаргалтай явахад дөхөм болохоос биш түүнийг (аз жаргалыг) тодорхойлохгүй.
А харин өвчин гэдэг бол яах аргагүй зовлон... хүнд бол шүү дээ.
Хөнгөн өвдөх нь зарим хүний хувьд таатай байх нь ч бий: хүмүүс тал талаас анхаарал тавиа л, өрөвдөө л... эсвэл өөрөө өөрийгөө өрөвдөө л.
Тэгэхээр эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэг байна уу?
Сайн бод!
- Залуучуудад тусгайлан захиж хэлэхэд: та нар нас залуу цус шингэн байна, ирээдүйн өвчин эмгэгийн тухай бодох ч эрт байна.
Гэхдээ... цаг хугацаа гэдэг харвасан сум шиг л өнгөрнө.
Нэг л мэдэхэд та нар гуч гарч, ирээдүйнхээ талаар бодож эхлэх цаг ирчихсэн байна.
Гэтэл та нарыг өнөөдөр ч цоо эрүүл гэхэд хэцүү...
Над дээр зүрхэн тушаа газраа гараараа дарчихсан, бүр айчихсан охид залуус цөөнгүй ирж кардио бичлэгээ дэлгэж харуулдаг.
Аз болж ихэнх нь зүгээр байдаг л даа... ачаалал дутагдсаныг эс тооцвол.
Рентгенээр харахад зүрх нь “хөдөлгөөнгүй” байсаар агшчихсан байдаг.
Залуу хүмүүс уг нь өдөр бүр гүйж харайж, бүжиглэж байх ёстой.
Гэтэл тэд тамхи зууж ном шагайж хэдэн цагаар суугаад л... дээр нь нойрны эмэнд орчихсон байдаг.
Ийм залуус хүний хэлсэн үгэнд барагтаа итгэдэггүй тул номоо уншдагаараа уншиж нотлох баримт сэлтийг өөрсдөө олох нь зөв л дөө.
А харин ном уншдаггүй залууст дахин сануулж хэлэхэд: дасгал хөдөлгөөн байнга хийж, эрүүл хооллож, биеэ чийрэгжүүлж, хангалттай унтаж амрах нь эрүүл мэндэд маш чухал.
Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье