Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр.
Эрүүл мэндӨнөөдөр дэлхийн эмч нарын өдөр.
1842 оны 3-р сарын 30 ны өдөр анх удаа өвчтөний нурууны хавдарыг мэс заслаар авахад мэдээгүйжүүлэг хэрэглэсэн байна.
Энэ өдрийг үндэслэн Dr. Charles B –ийн гэгээн дурсгалд зориулан эхнэр Eudora Brown Almond санаачлан 1933 оны 3-р сарын 30-аас эхлэн тэмдэглэж эхэлсэн байна.
Түүний санаачлагаар АНУ-ын хэд хэдэн муж улсуудад эмч нарын өдрийг тэмдэглэж эхэлжээ.
1958 оны 3-р сарын 30нд АНУ-ын эмч нарын холбооноос дэмжлэг үзүүлснээр улс даяараа өргөн тэмдэглэх болжээ.
1990 оны 3-р сарын 30нд тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ж.БУШ энэ өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх тухай зарлигт мутраа үлдээж байсан түүхтэй юм байна.
Дараа жил нь буюу 1991 оны 3-р сарын 30нд Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР болгон албан ёсоор тэмдэглэх болсон байна.