"Алтан цус" - Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үнэтэй цусны бүлэг
Эрүүл мэндАлтан цус буюу 0 резустэй цус нь дэлхийн хамгийн ховор цусны төрөл бөгөөд сүүлийн 50 жилийн дотор 43 хүн энэ төрлийн цустай байсан гэнэ. Энэхүү цусыг шинжлэх ухааны судалгаанд болон цус сэлбэх үйл ажиллагаанд зориулж ихээр эрдэг. Ингээд уг ховор цусны талаар судлацгаая.
"Алтан цус"-ны үнэ цэнийг мэдэхийн тулд бусад цусны бүлгүүд хэрхэн ажилладаг болохыг мэдэх хэрэгтэй. Хэдийгээр хүн бүрийн цус хоорондоо ижил харагдах ч найрлагын хувьд тэс өөр байдаг гэнэ. Цусны улаан эсийн тусламжтайгаар бидний бие хүчилтөрөгчөөр хангагддаг. Ямар нэгэн осол, гэмтэл бэртлийн дараа хэт их хэмжээний цус алдах юм бол өвчтөний амийг аврахын тулд цус сэлбэх хэрэг гарна.
Хэрвээ бүх хүн ижил цусны бүлэгтэй байсан бол амьдрал илүү хялбар байх байсан биз. Улаан эс бүрийн дээр 342 төрлийн эсрэг төрөгчийн молекул байдаг бөгөөд энэ нь эсрэг биетийг бий болоход тусалдаг аж. Эсрэг биет байгаа байхгүйгээс хамаарч цусны бүлгийг тодорхойлдог. Нийт 342 төрлийн эсрэг төрөгчөөс 160 нь ихэнх хүмүүст байдаг учир энэ нь маш тархмал цусны бүлэгт багтана.
342 эсрэг төрөгч буюу антиген нь 35 цусны системд хамаардаг бөгөөд Rh буюу резус фактор 61 эсрэг төрөгчийг агуулсан хамгийн том цусны систем аж. Резус факторын хувьд D эсрэг төрөгч нь маш чухал бөгөөд энэ нь сөрөг резус фактортойг илэрхийлнэ.
Ази хүмүүсийн дунд сөрөг резус фактор илрэх нь бий. Хэрвээ 61 эсрэг төрөгч бүгд дутагдаж байвал яах вэ? Хэрвээ 99 хувьд илэрсэн эсрэг төрөгч танд байхгүй бол та ховор бүлгийн цустай, харин 99,99 хувьд илэрсэн эсрэг төрөгч байхгүй бол тухайн хүн ховрын ховор цустай болно.
Хагас зууны өмнө энэ төрлийн цустай хүмүүс хүн болох нь битгий хэл эхийн хэвлийд ч бойжиж чадахгүй гэж үзэж байв. Гэтэл 1961 онд Австралийн нэгэн эмэгтэй Rh-null цустай байсан бөгөөд өөрөөр хэлбэл түүний биед бүх эсрэг төрөгчүүд байхгүй гэсэн үг юм. Үүнээс хойш нийт 43 алтан цустай хүнийг илрүүлсэн байна.
Хоёр шалтгаанаар энэ цусыг “алтан цус” хэмээн нэрлэдэг аж. Нэгдүгээрт, энэхүү цусыг аль ч төрлийн цусны бүлэгт хийх боломжтой. Хэдийгээр шилэн хоргон дахь донорын цусны эзэн мэдэгддэггүй ч эмч нар судалгаа хийж Rh-null бүлгийн цустай хүнийг илүү их цус өгөхийг хүсдэг байна. Үүнээс гадна эмч нар энэхүү цусыг маш өндрөөр үнэлж, хадгалдаг учир зөвхөн зайлшгүй тохиолдолд ашигладаг гэнэ.
Мөн “Алтан цус” нь резус факторын хачирхалтай системийг судлахад асар их тусладаг байна.
Rh-null цусыг сөрөг резус фактортай бүх хүмүүст сэлбэж болох учир эрдэмтэнд энэ цусыг алт хэмээн үнэлдэг ч Rh-null цустай хүнд цус сэлбэх хэрэг гарвал яах вэ? Энэ нь томоохон асуудлыг дагуулж байгаа юм.
Тиймээс энэ нь амь насанд аюултай. Хэрвээ 61 эсрэг төрөгчөөс нэг л эсрэг төрөгч агуулсан хүний цусыг сэлбэж хийхэд л энэ нь донорын цусны улаан эстэй урвалд орж, дархлааны системд асуудал үүсгэдэг байна. Энэ нь үхэлд ч хүргэх магадлалтай.
2014 онд Атлантик Томас хэмээх Rh-null цустай хүний талаар бичсэн бөгөөд тэрээр цус сэлбэх шаардлагатай болохгүйн тулд бүхий л амьдралынхаа туршид өөрийгөө хамгаалж байсан гэнэ. Зун ээж аав нь түүнийг хүүхдийн зуслан явуулдаггүй байсан бөгөөд насанд хүрснийхээ дараа тэр маш болгоомжтойгоор машин жолоодож, орчин үеийн эмнэлэг тоног төхөөрөмж байхгүй оронд огт аялдаггүй байжээ. Үүнээс гадна тэрээр өөрийнх нь цусны бүлгийг тодорхойлсон тэмдэглэгээг тогтмол биедээ авч явдаг байна.
18 нас хүрээд Том өөртөө зориулж цусаа өгөхөөр шийдсэн байна. Швейцарт ховор төрлийн цусыг хөлдөөж хадгалах боломжгүй байдаг учир түүний цус Парис болон Амстердамд байгаа гэнэ.