Толгой юунаас болж өвддөг вэ?

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-05-16 18:34:55

Хүн болгонд ямар нэгэн байдлаар толгойны өвчин илэрдэг билээ. 

Харин эдгээр толгойн өвчнүүд нь дотроо 5 төрөл байх бөгөөд олон шалтгааны улмаас өвддөг ажээ. 

Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ толгойн өвчний төрлүүдийг танилцуулж, юунаас болж, аль хэсэгт хамгийн ихээр өвддөг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Таны мэдлэгт бага ч атугай нэмэр үзүүлнэ гэж найдъя. 

1Стрессээс үүдэлтэй толгойн өвдөлт

Хамгийн түгээмэл толгойн өвдөлтийн хэлбэр юм. 

Хүн бүр дор хаяж нэг удаа энэхүү өвдөлтийг мэдэрсэн байдаг. 

Шинж тэмдэг: 

Толгойн орой хэсэгт дарж өвдөж, дух, нүд ядарч, хатгуулж өвдөнө.

Мөн духны дээд хэсгээр лугшиж өвдөх бөгөөд оройн цагаар өвдөлт нь улам бүр нэмэгддэг.

Шалтгаан:

 Стресс, бухимдал бол хамгийн том шалтгаан нь болдог.

Толгойгоо удаан ажиллуулж, хөдөлгөөнгүй олон цаг суусны дараа толгой өвдөх магадлал ихэсдэг. 

Эмчлэх: 

Энэхүү өвдөлтийг намдаахын тулд агаарт гарч, тайвшрах хэрэгтэй. 

Мөн өвдөлт нь тэсэхийн аргагүй байвал өвчин намдаах эм ууж, эмчид хандаж болох юм. 

Хамгийн гол нь та сэтгэл санаагаа тайван байлгаж, эерэг энергээр өөрийгөө цэнэглэснээр энэхүү толгойн өвчнөөс сэргийлж чадна.


2Хамрын хөндийн өвчлөлөөс улбаатай толгойн өвдөлт

Хамрын хөндий өвчилснөөс болж толгой өвдөж, халуурч эхэлдэг. 

Шинж тэмдэг: 

Дух, хөмсөг, шанаа хэсгээр даралт өгч, хүчтэй өвддөг. 

Толгойгоо хөдөлгөх төдийд хатгуулж, тав тухгүй байдал үүсгэнэ. 

Хамар амьсгалах боломжгүй битүүрсэн байх бөгөөд үүнээс болж, толгой дүүрч өвддөг. 

Шалтгаан: 

Ханиад томуу, харшил зэргээс болж хамар битүүрч, өвчлөх үед энэхүү толгойн өвдөлт танд мэдрэгдэх болно. 

Эмчлэх: 

Энэ тохиолдолд ханиадаа эмчилж, харшлаа бууруулснаар толгойн өвчин намдана. 

Ингэхийн тулд та эмчид хандаж, эм бичүүлж аваарай. 


3Тархиар хатгах

Шалтгаан: 

Ихэвчлэн тархи, цусны эргэлтийн систем алдагдаж, ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд тархиар хатгуулж эхэлдэг. 

Эмчлэх: 

Үүнийг бүрэн гүйцэт эмчлэх арга гэж байдагггүй. 

Та эмчид үзүүлж, эм авч ууснаар өвчин нь намдах боломжтой.

Харин үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг гаргаж байгаарай.


4Кластер толгой өвдөлт

Дэлхийн нийт хүн амын ердөө нэг хувь нь энэхүү өвдөлтийг мэдэрдэг.

Харин уг толгойн өвчнийг мэдэрсэн хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй хүн байдаг гэнэ.  

Кластер толгойн өвдөлттэй хүмүүсийн дундаж нас 28-30 байдаг.

Гэвч уг толгойн өвдөлт хүүхэд насанд ч илрэх боломжтой аж.

Шинж тэмдэг: 

Оройн цагаар нүд орчмоор хатгуулж өвдөнө. 

Ихэвчлэн нэг нүд илүүтэй өвдөж, хүндхэн байдал үүсгэдэг. 

Давтамжийн тухайд хүн хүний онцлогоос хамаарах бөгөөд зарим хүмүүс өдөр бүр өвдөж шаналж байхад зарим нь жилдээ тоотой хэд өвддөг байна.

Шалтгаан: 

Шалтгаан нь тодорхой бус боловч, эрдэмтэд тухайн хүний төрөлхийн онцлогоос болж, энэхүү толгойн өвчин мэдрэгддэг гэж үзжээ. 

Эмчлэх: 

Энэ төрлийн толгойн өвчнийг эмчлэхэд тун хэцүү байдаг. 

Зөвхөн эмчийн зааврыг сайтар дагасны эцэст энэхүү өвдөлтөөс ангижрах боломжтой юм. 


5Шарталтын толгой өвдөлт

Шалтгаан:

 Архи, согтууруулах ундаа нь толгой өвдөх нөхцлийг бүрдүүлдэг.

Энэ нь тархины судсыг чангалж, толгойг өвтгөдгөөс гадна усны дутагдалд оруулж, тархиар хатгуулах том шалтгааныг бий болгодог.

Эмчлэх: 

Ус сайн ууж, амрах нь толгойн өвчнийг эмчлэх хамгийн шилдэг арга юм. 

Мөн шингэн шөл ууж, өвчин намдаах эмний тусламжтайгаар толгойн өвчнөө намдааж болох билээ. 


Холбоотой мэдээ