Ямар байрлалтай унтаж амарвал хамгийн зөв байх вэ? Ихэнх хүмүүс буруу байрлалтай унтдаг байна!
Эрүүл мэндИхэнх хүмүүс буруу байрлалтай унтдаг байна!
Аль тал руугаа харж унтах нь илүү зөв бэ?
Унтаж амрах үйл явц нь хүний бие махбодийн болоод тархи оюуны хамгийн чухал процесс юм.
Гэхдээ хүний унталтын чанар чухал болохоос унталтын хэмжээ чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эрдэмтэд хүний арьс, хоол боловсруулах систем, тэр ч байтугай дархлаа нь хүртэл унтах үеийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг болохыг олон тооны судалгаагаар харуулсан байдаг байна.
Одоо бид аль тал руугаа харж унтах нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг ярилцах болно: баруун уу эсвэл зүүн үү, яагаад?.
Бат бөх унтаж амрах нь эрүүл байхын гол түлхүүр юм!
УНТАХ ҮЕИЙН БАЙРЛАЛУУД
Бид унтаж байх үедээ янз бүрийн байрлалаар унтаж байдаг.
Тухайлбал, элгээрээ доош харж, ар нуруугаараа, баруун, зүүн талаараа, тэр ч байтугай цагираглаж хүртэл унтдаг байна.
Хүмүүс нуруугаараа буюу дээш харж унтах үедээ илүү их хурхирдаг байна.
Дээш харсан хүнд амьсгал давчдах байдал ажиглагддаг тул астма өвчтэй болон апноэ өвчтэй хүмүүс (амьсгал түр зуур тасалдах) ингэж дээш харж унтах илүү аюултай.
Дээшээ харж унтаж байгаа үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг судалгаа харуулсан байдаг байна.
Баруун талаараа харж унтдаг зуршил нь хоол боловсруулах эрхтэнд асуудалд үүсгэж болзошгүй байдаг байна.
Баруун талаараа харж унтахаар биеэс хорт бодис гадагшлах процесс зогсонги байдалд орж тунгалагийн тогтолцоо удааширдаг тул энэ нь зарим төрлийн аюулт өвчинд өртөх эрсдэлд ч хүргэдэг байна.
Зүүн талаараа харж унтахыг хамгийн зөв байрлал гэж тооцдог байна.
Зүүн талаараа харж унтах процесс нь хоол боловсруулах тогтолцоо, ялангуяа ходоод, нойр булчирхай идэвхжих, тунгалагийн системийг хорт бодисоо зайлуулахад нь тусалдаг байна.
УНТАХ БАЙРЛАЛАА ӨӨРЧЛӨХ ХЯЛБАР ТЕХНИК ҮҮД
1. Зүүн талдаа илүү зай гаргаж хэвтэж байгаарай.
Дараа нь баруун талаараа харж унтахаар эвгүй санагддаг болж аяндаа зүүн талруугаа өнхөрдөг болно.
2. Шөнийн гэрэл эсвэл ширээний чийдэнг орныхоо баруун талд байрлуулаарай.
Унтаж байх үедээ далд ухамсараараа гэрлийн эх үүсвэрээс амархан холдож зүүн тал руугаа харж унтдаг болно.
3. Том дэр юмуу зөөлөн тоглоом нурууныхаа баруун талд байрлуулж тавиарай.
Ингэх нь таныг баруун тийшээ харахад хүндрэлтэй болгохын зэрэгцээ баруун тийш эргэх боломжыг олгохгүй байх тул зүүн тийшээ хурдан эргэнэ гэсэн үг юм.
Аль тал руу харж унтаж байгаагаас илүүтэй гол зүйл бол мэдээж хангалттай бат бөх унтаж амрах явдал юм.
Бүрэн нойр авч унтахыг ажлын өндөр гүйцэтгэл, хүчтэй дархлаа, урт удаан амьдралын гол түлхүүр гэж үздэг.