Шөнө бүр тогтмол нэг цагт сэрэх нь таны биед асуудал үүссэнийг илтгэнэ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-06-27 19:57:56

Шөнө бүр тогтмол нэг цагт сэрж байна уу? Тэр нь тодорхой нэг эрхтэний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч буйг илтгэж байгаа хэрэг. 

Хүн шөнөдөө хэд хэдэн удаа сэрж тэр нь бараг системтэй болж эхэлдэг. Ихэнх нь түүнийг анзаардаггүй. Гэтэл тэр нь зайлшгүй анхаарах ёстой зүйл юм.

Энэ нь таны бие үнэн хэрэгтээ байдал хэвийн биш болж буй байдал юм. Хэрэв Хятад практикт хандах юм бол нойр тасалдах нь Инь-Янийн тэнцвэр алдагдсан хэрэг болж байгаа аж.

Тэдний зохицол алдагдсанаар Qi эрчим хүчний тасалдаж байгаа юм. Энэ эрчим хүч эрүүл хүн бүрийн дотор урсах бөгөөд эрүүл мэндийн асуудал үүсэхэд тэр нь тасалддаг гэнэ. 

Ямар хугацаа ямар эрхтэнд хамааралтай вэ?

21-23 цаг: Бамбай

Организм нойрын эхэн шатанд оршиж байхад тэр нь тэнцвэрт ордог бөгөөд судасны ажиллагаа хурдсана. Энэ үеэр нойр тасалдах нь бодисын солилцоо, бөөр, дархлалын системд асуудал үүссэнтэй холбоотой байж болно. Мөн стресс ч нөлөөлсөн байж болох юм.


23 цагаас– шөнийн 1 цагийн хооронд: Цөс

Цөсний гол үүрэг нь хоол боловсроход хэрэгтэй цөс ялгаруулах мөн өөхийг задлах явдал юм. Энэ үеэр сэрэх нь цөсний чулуу байж болох бөгөөд өөх тостой хоолны хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Сэтгэлзүйчид үзэхдээ өөрийн итгэл муу, сэтгэл санааны гутралтай энэ үеийн сэрэлт холбоотой байж болно гэжээ. 

Шөнийн 1-3 цаг: Элэг

Энэ үеэр бие цэвэрших,  мах цуснаас хордлоготой бодис гадагшладаг. Энэ  цагаар байнга сэрдэг болсон бол элгэндээ анхаарах хэрэгтэй. Сөрөг сэтгэгдлийн харуулт бас нэг шалтгаан нь болж магадгүй. 

Шөнийн 3-аас өглөөний 5-ын хооронд: Уушги


Уушги нь Qi эрчим хүчтэй шууд холбоотой. Хэрэв өглөөгүүр хэн нэгнийг ханилгах, найтаалгах эсвэл хамар битүүрэлт зовоож байгаа бол организимд цэр, салст нойтон хуралдсантай холбоотой. Бас замбараагүй хооллолтой холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

Өглөөний 5-7 цаг: Бүдүүн гэдэс

Энэ цаг хугацаанд үндсэн эрчим хүч нь организмыг ялгадасаас чөлөөлөх үндсэн үүрэгтэй бүдүүн гэдсэнд цугларсан байдаг. Хэрэв энэ эрхтний ажиллагаанд доголдол гарсан бол гэдэс түгжрэх, жин нэмэгдэх аюултай. 

Холбоотой мэдээ