Хоосон ходоод буюу өлөн элгэнд ашигтайгаар нөлөөлөх чухал хүнс
Эрүүл мэндБүх хоол хүнсийг өлөн элгэн дээрээ идэхэд тийм ч тохиромжтой байдаггүй. Өмнөх орой нь юу идэж ууснаас хамаарч маргааш өглөө нь юу идэх ёстойг бид танд хэлж өгье.
Хоосон ходоодон дээр шууд ундаа уух, кофе уух зэрэг нь ходоод гэдэсний хананд муугаар нөлөөлж цочрол өгдөг.
Хоол боловсруулах системийг эрүүл дээр нь тайван байлгахын тулд тухайн өдрийг ямар хоол хүнс идэж эхлүүлэх нь маш чухал.
Та энэхүү бяцхан зөвлөгөөг дагаснаар ходоод гэдэсний замын эвгүй мэдрэмжүүдээс ангижирч өдөр бүрийг эрч хүчтэйгээр эхлүүлж өөрийгөө эрч хүчээр цэнэглээрэй.
Овьёос
Овьёос бол өлөн элгэн дээрээ идэхэд хамгийн тохиромжтой хоол юм. Энэ нь дархлааг дэмжиж амин дэм эрдэс бодис органик хүчлээр баялаг юм. Мөн овьёосны будаа нь эд эсийг нөхөн төлжүүлдэг уургийн их үүсвэр ба антиоксидантын өндөр агууламжтай хавдрын эсрэг нөлөөтэй байдаг. Овьёосыг чанах, халуун усанд дэвтээх, жигнэх, тараганд хийж идэх гээд өөрийн хүссэнээрээ бэлтгэн идэж болно. Дээрээс нь нэмээд жимс шанцай, самар, шоколад нь овьёостой төгс хосолдог.
Хатаасан жимс
Орчин үеийн үйлдвэрлэлийн технологи нь хатаасан жимсний ашигтай бодисыг хадгалах боломжтой болсон. Амин дэм эрдэс бодис нь шинэхэн жимснээс ч дутахааргүй байдаг. Хатаасан жимс нь өдрийн цагаар ч идсэн тохиромжтой байдаг. Хамгийн гол нь хатаасан жимс илчлэг ихтэй байдаг учир багахан идэхэд хангалттай.
Смүүти
Эргэлзээгүйгээр өлөн элгэн дээрээ ууж болох хамгийн тааламжтай ундаа. Сүү, тараг,айраг, усан дээр нэмж хивэг, үр самар, шоколад ургамал зэрэг орцуудыг жимс жимсгэнэ, хүнсний ногоонтой нэмж бэлтгэдэг. Зоригтой туршилтуудаас бүү ай! Өөрийнхөө дуртай амтыг бий болгоорой. Өдөр бүр смүүти уух нь таныг эрүүл, эрч хүчтэй болгоно.
Талх
Талхыг өлөн элгэн дээрээ идэхэд хамгийн тохиромжтой нь гэвэл итгэх үү? Гол нь мөөгөнцөргүй бөгөөд үр тарианы гурилаар хийсэн байх ёстой. Цагаан гурилаар хийсэн талхыг өлөн элгэн дээрээ идэх нь эсрэгээрээ муугаар нөлөөлнө гэдгийг санаарай. Үр тарианы гурил нь хоол боловсруулах ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг ба талхан дээрээ авакадо нэмж түрхэж идвэл илүү эрүүл хооллолт болж чаддаг.
Гурвалжин будаа
Гурвалжин будаа нь амин хүчил, уураг, кальци , төмөр иод, цайр, витамин агуулдаг бөгөөд хүний биед амархан шингэж тэр даруй эрч хүчээр цэнэглэгддэг. Мөн болгож идэхэд амархан ба буцалсан усанд дэвтээх уураар жигнэх төдийд л болдог.
Самар
Самар бол хоосон ходоодонд тохирох хамгийн гайхалтай зууш юм. Өндөр тэжээллэг чанараараа ялгардаг бөгөөд өлсгөлөн мэдрэмжийг дарж эрч хүчэээр цэнэглэдэг. Нэмж дурдахад самар нь уураг, эрүүл өөх тос, нүүрс усны агууламжтайгаас гадна зүрх судасны систем, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Самарыг хэрэглэхийн өмнө усанд дэвтээвэл авах ёстой шим тэжээлийг илүү авдаг.