Ганга өвс элгийг эмчлэхээс гадна уушгийг тань бүрэн цэвэрлэнэ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-08-05 01:53:15

Ганга өвс нь хеликобактер пилори хөнөөх, нүдний хараа, хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, анхаарал төвлөрүүлэх, мөөгөнцрийг устгах, бие эрхтнийг ариутгах, халдваргүйжүүлэх, хорт хавдрыг эсэргүүцэх, өвдөлт ханиад намдаах, тайвшруулах, нойрсуулах, цэвэршүүлэх, үрэвсэл дарах, туулгах, хөлөргөх, цэр ховхлох, шимэгч хорхой, хортон шавьж, нохой бөөс, хилэнц хорхойг устгах, шээс хөөх, шарх эдгэрүүлэх, ходоодны хүчиллэгийг ихэсгэх эмийн үндсэн үйлдэлтэй ургамал юм.

Хэрэглэх заавар: Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулахад хэрэглэнэ. Мөн ам, хоолойгоо зайлах, амны хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвчин зэрэгт хэрэглэнэ.

Үндсэн арга: 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1-2 минут буцалгаад, 1-2 цаг хандалж шүүнэ. Өдөрт 70-100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 14-21 мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна хоног.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан

Холбоотой мэдээ