Таны биед “магни” дутагдаж буйг илтгэх 12 шинж тэмдэг

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-08-11 19:34:14

Магни нь олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг, маш хэрэгцээтэй химийн элемент юм. Түүнчлэн хүний "ДНК"-д чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ясыг бэхжүүлэх, стрессийг үгүй хийх болон булчин амраах ач тустай аж. Саяхан АНУ-ын эрдэмтэд өсвөр насны охид, хөвгүүд 70 нас хүрмэгцээ магнийн дутагдалд орох магадлалтай болохыг олж тогтоожээ. Түүнээс гадна, хүний биед магни дутагдвал хамгийн түрүүнд илрэх шинж тэмдгүүдийг судалж мэдсэн байна. 

Магнигаа хэрхэн нөхөх вэ?

Үүний тулд та найрлагандаа магни агуулсан дараах хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.



1Энерги, эрч хүчгүй болно

Магни нь хүний биед энерги, эрч хүч өгдөг 300 гаруй төрлийн химийн элементүүдийн нийлүүлсэнтэй тэнцэхүйц нөлөөг бие организмд үзүүлдэг болохыг доктор Элисон Боден олж тогтоожээ. Иймд амархан ядарч байгаагийн шалтгаан нь магни дутагдсаны шинж тэмдэг байх аж.


2Татах

Магни булчинг амрааж, үйл ажиллагааг нь дэмждэг тухай дээр дурдсан. Харин хүний биед магни дутагдсанаар булчингийн үйл ажиллагаа алдагдаж, агшдаг бөгөөд улмаар гэнэт таталт өгдөг байна.



3Нойргүйдэх

Хэрвээ та олигтой унтаж, амарч чадахгүй стрессдэж байгаа бол, энэ нь магадгүй магнийн дутагдалд орсонтой холбоотой байж мэдэх юм. Стрессдэх үед ялгарах гормон нь цусны даралт болон зүрхний цохилтыг нэмэгдүүлэх нь бий. Үүнийг доктор Роналд Хоффман баталж байгаа бөгөөд хэрвээ хүний биед хангалттай магни байхгүй бол, нойргүйдэхэд хүргэдэг хэмээн үзжээ.



4Ойр ойрхон толгой өвдөх

Магни дутагдсанаар "серотонин" даавар бага ялгарч, цусны судсанд асуудал үүсч, энэ нь толгой өвдөхөөс сэргийлдэг тархины "нейротрансмиттер"-ийн үйл ажиллааг идэвхгүй болгодог байна. Өөрөөр хэлбэл магни дутагдсанаар толгой өвдөх магадлал хэвийн үеийнхээс 50 хувиар нэмэгддэг аж.



5Зүрхний цохилт хурдсах

Зүрхний цохилт хурдсах нь магнийн дутагдлаас үүдэлтэй бөгөөд "Lab Tests Online" судалгааны газраас эмчид үзүүлэхээр ирэх үед зүрхний цохилт нь тогтворгүй байсан хүмүүс бүгдээрээ магнийн дутагдалд орсон байсан хэмээн дүгнэсэн билээ. 



6Дуу чимээнд хэт мэдрэмтгий болох

Доктор Хоффманы үзэж буйгаар хүний бие организмд хангалттай магни байхгүй болох үед мэдрэлийн систем хэт их ачааллаж, дуу чимээнээс болж, стрессддэг байна.



7Зүрхний шигдээс болох

"National Institutes of Health"-ийн зүгээс магнийн дутагдалд орж, улмаар мэдрэлийн систем хэт их ачаалласнаас болж, зүрхний шигдээс болох өндөр магадлалтай болохыг олж тогтоожээ.



8Яс сийрэгжих

Магни ясыг бэхжүүлдэг ач тустай гэдгийг дээр дурдсан билээ. Харин магнийн дутагдал болсон үед ясны бэхжилт үгүй болж, сийрэгждэг байна. Үүнийг "National Institutes of Health"-ийн судалгаан дээр үндэслэн баталжээ.



9Өтгөн хатах

Ойрд таны өтгөн хатаад байна уу? Тэгвэл үүний шалтгаан магадгүй таны биед магни дутагдсаны илрэл байж мэдэх юм. Эрүүл мэндийн чиглэлээр дагнан, мэдээлэл хүргэдэг "WebMD" сайтын зүгээс туулгах үйлчилгээтэй эм, бэлдмэлүүдийн найрлаганд магни байдаг тухай олон нийтэд хүргэсэн байна. Тэгэхээр магни нь өтгөн хатахаас сэргийлдэг ач тустай юм.



10Цусны даралт ихсэх

Цусны даралтыг хэвийн байлгахад магни хамгийн ихээр нөлөөлдөг. Харин бие организм магнигаар дутагдвал цусны даралт ихэсч, цус харвах эрсдэл үүсч мэдэх талтай аж. 



11Чихрийн шижин өвчтэй болох

"National Institutes of Health"-ийн зүгээс магнигаар баялаг хоол хүнс хэрэглэж, зөв хоолны дэглэмийг баримтлах нь чихрийн шижин өвчин тусахгүй байх үндэс болдгийг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлүүдийн найрлаганд магни агуулагддаг аж.



12Сэтгэл гутрал, зовнил, үзэл бодол өөрчлөгдөх

Магни дутагдсанаар тархи, мэдрэлийн системд нөлөөлж, хэд хэдэн сөрөг үр дагаварт хүргэх нь бий. Үүнд аливаа зүйлээс амархан айж, эмээх, сэтгэлээр унах, юм бүрт санаа зовох зэрэг шинж тэмдгүүдийг дурдаж болох юм. Энэ сэдвээр дэлхийн алдарт "Today" сэтгүүлд "Magnesium and the Brain: The Original Pill For Cooling" гэх нэртэй нийтлэл хүртэл тавигдаж байсан юм. 



Холбоотой мэдээ