Тархи эрүүл байснаараа бид эрүүл саруул, урт наслах боломжтой болдог
Эрүүл мэндТархи эрүүл байснаараа бид урт наслах боломжтой болдог.
Тархины үйл ажиллагаа хэвийн байх, эд эс нь нөхөн төлжихөд, бас ухаан санаа эрүүл саруул урт наслахын нэгэн чухал нөхцөл бол тархи чимээ аниргүй, нам гүм амрах явдал юм.
Одоо цагт бидний чихэнд чимээ сонсогдохгүй нам гүм байх цаг тун ховор болжээ.
Тэгээд ч сонсогдож буй чимээ нь ихэвчлэн бидэнд айдас, түгшүүр төрүүлсэн өөрөөр хэлбэл далд ухамсарт маань стресс тогтмол түвшинд үүсгэдэг дуу чимээ, мэдээлэл байх болж.
Тэгэхээр бид хоногт ядаж ганц хоер цаг зориудаар тархиндаа зориулж чимээ багатай орчинд сууж амарч байх хэрэгтэй байх нь.
Мэдээж шөнө унтаж амрахаас гадна. Хэрвээ үнэхээр сайн тархиа амрааж чадвал тэгж их унтаад байх шаардлага ч багасдаг.
Яг тийм нам гүм байх үед тархины эд эсүүд сэргэж, төлждөг байна.
Чадварлаг бясалгагч нар уур уцаар багатай, олон талын авьяас билигтэй байдгийн гол учир нь тэд тархиа хөгжих бололцоог олгож чаддагт оршино.
Бас тархи эрүүл байснаараа бид урт наслах боломжтой болдог.
Бас нэг маш чухал зүйл бол бидний тархин дах боргоцой хэлбэрийн булчирхай билээ.
Үүнийг зарим эртний сударт сүнсний орших орон хэмээх нь бий.
Бас зүрхэнд сүнс оршдог гэдэг ч ямартай ч боргоцой булчирхай нь дээд оршихуй буюу бурханлигтай холбогч гүүр болдог хэмээнэ.
Мэдээж бие махбодид маш чухал үүрэгтэй эрхтэн.
Хэмжээ нь жижигхэн боловч гүйцэтгэх үүрэг нь том энэхүү дотоод шүүрлийн булчирхай нь биед байх естой олон даавруудын хэмжээ, ялгаралтыг зохицуулж, мелатонин буюу нойрны дааврыг үйлдвэрлэж, бамбай булчирхайг хамгаалж, өсвөр насныхны бэлгийн бойжилтыг эрүүл, зөв байлгадаг.
Харин энэ гайхамшигт эрхтэнд маань муугаар нөлөөлж, үйл ажиллагааг нь хааж боогдуулдаг олон хүчин зүйлс байдаг. Ургамлын хүчтэй бордоо, шавьжны хор пестицидүүд, ундны ус болон шүдний оо, бусад бүтээгдэхүнд агуулагдсан фтор.
Эдгээрийг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Жирийн иргэд, массыг ердөө л ажлын мал, боол байлгахыг хүсэгч илюминатуудын хэрэглэдэг аргуудын нэг хэсэг нь, зориудаар биднийг хордуулж буй хэмээн үзэх хүмүүс ч байдаг.
Учир нь бид мунхаг харанхуй байх тусмаа тодорхой хүчинд ашигтай байх нь гарцаагүй. Эдгээр дотроос фтор нь энэ чухал булчирхайг чулуужуулж орхидог бна. Энэ нь шохойжилт үүсгээд үйл ажиллагааг нь зогсонги болгоно гэсэн үг.
Үүний нөлөөгөөр нойр муудах, эрт зөнөгрөх, Алцхаймерын өвчинд нэрвэгдэх, уур уцаартай болох, бага насны хүүхдүүд, ялангуяа охидын бэлгийн бойжилт хэт эрт явагдах зэрэг олон эмгэг үүсдэг байна.
За тэгээд нэгэнт чулуужиж хатуурсан, блоклогдсон боргоцой булчирхайгаа яаж сэргээж эрүүлжүүлэх вэ гэхээр байгаль ээждээ л хандах хэрэгтэй яагаад гэвэл түүнд л бидэнд хэрэгтэй бүх зүйл байдаг шүү дээ.
Үүнд хэт боловсруулалтанд ороогүй тоснууд биед сайнаас гадна цэвэршүүлэх нөлөөтэй байдаг бна. Жишээ нь кокосны тос, гүнжидийн тос гэх мэт. Органик кокосны (наргилын самар?) тос нь уг булчирхайг цэвэрлэхээс гадна тархийг тэжээдэг, учир нь бидний тархины 60 орчим хувь нь холестерол байдаг.
Бас ногоон навчит хүнсний ургамалууд. Гол нь тэдгээр нь бүгд эко байх учиртай. Хэрвээ шавьжны хор, химийн бордоо хэрэглэсэн бол нэмэргүй гэсэн үг. Иодоор баялаг далайн байцаа,
хатаасан замаг (see algae), spirulina, (энэ нь нунтаг болон шахмал хэлбэрээр байдаг), зэрэг нь биеийг хоргүйжүүлж боргоцой булчирхайг эрүүлжүүлдэг байна. Бас алимны цуу (apple vinegar) цайны халбагыг хагас аяга усанд хийж шингэлээд ууж байх хэрэгтэй.
Энэ нь бие дэх чулуужиж шохойжсон эд эрхтнүүдийг цэвэрлээд зогсохгүй хоол шингэлт сайжруулах, илүүдэл жинг хасах зэрэг үйлчигээтэй байдаг. Гэхдээ ходоод гэдэсний шархлаа, улайлттай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Бас органик какао, цэвэр шоколад (ямар ч нэмэгдэл, сүү, чихэргүй) боргоцой булчирхайн шохойжилтыг арилгадаг бна. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Хэтэрвэл биед буй чухал эрдэс бодисыг угааж арилгадаг.
Tamarind хэмээх халуун орны жимс сайн гэгддэг. Gotu cola (centella asiatica) хэмээх ургамалыг оюун ухаан сэргээх, ой тогтоолт сайжруулах гол зорилгоор аюурведийн эмчилгээнд хэрэглэдэг ба уг ургамалаар хийсэн эм бүтээгдэхүүн нь бас сайн нөлөөтэй гэгддэг байна.
Ерөнхийдөө бид аль болох хиймэл, органик бус, хэт боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх, фторгүй оо хэрэглэх зэргээр маш чухал эд эрхтэнээ хамгаалахыг хичээх хэрэгтэй.
Нутаг орондоо олдох боломжтой эко ногоо жимсийг аль болох ихээр хэрэглэх нь биед хуримтлагдсан хорт бодис, бохирдлыг цэвэрлэх нэг чухал нөхцөл болно.
Бас нэг зүйл бол зөв хэлбэлзэл буюу давтамжтай дуу авиагаар бие болон сэтгэл санааг засаж эрүүлжүүлдэг. Энэ талаар олон эрдэмтэд судлаачид судалгаа хийж баталгаажуулсан байдаг. 4.32Hz давтамжтай дуу авиа биеийг эрүүлжүүлж сэтгэл санааг эерэг сайхан болгодог гэнэ лээ.
Бид юм л бол тархи толгойндоо элдэв шуугиангүйгээр сууж чадахгүй болчихсон үед дотроо нам гүм болж байж л хөгжих, бас тайван, амгалан байх боломж гардаг гэдгийг мартаж болохгүй…