Нэг сарын турш Цагаан гаа идвэл бидний биед юу болох вэ?

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-09-13 09:25:11

Цагаан гаа нь хоолыг амт чанар сайтай болгохоос гадна бидний эрүүл мэндэд хэрхэн эергээр нөлөөлдөг болохыг та мэдэх үү? 

Манайхан цагаан гаа хэрэглэх нь мэдэгдэхүйц ихэссэн бөгөөд цаашдаа хүнсэндээ тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэнд, гоо сайханд гайхалтай сайнаар нөлөөлөх аж.

Ингээд хамтдаа нэг сарын турш цагаан гаа идвэл бидний биед ямар өөрчлөлт гарахыг олж мэдэцгээе.


1Өвчин намдаана

Цагаан гаа нь өвчнийг намдаах ач тустай гэдгийг та мэдэх үү?

Үүнийг идэж, хэрэглэснээр та төрөл бүрийн өвчнөөс ангижрах төдийгүй сарын тэмдгийн үед мэдрэгдэх өвчин ч харьцангуй багасах аж. 



2Цусан дахь холестерины хэмжээг бууруулна

85 хүнийг хамруулсан судалгаанаас үзэхэд цагаан гааг өдөр бүр хэрэглэж байсан хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээ буурч, тогтвортой байдалд шилжсэн гэнэ. 

Үүнээс гадна тус бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тустай болохыг эмч нар олж тогтоожээ.



3Ходоод гэдэсний өвчлөлийг намдаана

Хэрэв таны ходоод байнга өвдөж, хоол тань шингэхгүй зовоодог бол цагаан гааг нэг сарын турш хэрэглээд үзээрэй.

Энэ нь ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах системийг дэмжих бөгөөд өтгөн хаталтыг намдааж, эмчлэх давхар сайн нөлөөтэй юм.

Та нунтаг цагаан гааг хоолондоо амтлагч болгон ашиглаж хэвшээрэй. 



4Үрэвслийг эмчилнэ

Нэг сарын хугацаанд цагаан гааг идэж хэрэглэснээр ямар нэгэн үрэвсэл, өвчин, шарх эдгэрч, таныг эрч хүчээр сэлбэх аж. 

Энэ нь эм тарианаас илүүтэй үйлчилгээ үзүүлж, биеийг эрүүлжүүлж, дархлааг сайжруулах юм. 



5Тархины эд эсийг сэргээнэ

Ахимаг насны хүмүүст тохиолдох тархины өвчлөл, мартах өвчин зэргээс тус бүтээгдэхүүн нь таныг хамгаалах болно. 

Цагаан гаанд тархины үрэвсэлд хүчтэй нөлөө үзүүлдэг биологийн идэвхит нэгдлүүд болон антиоксидантууд агуулагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. 

Шинжээчдийн багийнхан 60 настай эмэгтэйчүүдэд судалгаа хийсэн ба үүний үр дүнд цагаан гаа нь санах ойг сайжруулаад зогсохгүй эд эсийг сэргээж, тархины үйл ажиллагааг олон талаар дэмждэг болохыг тогтоожээ.


6Дотор муухайрахыг болиулна

Цагаан гааны цай болон түүхий цагаан гааны хэрэглээ нь жирэмсний үеийн хордлого, дотор эвгүйрхэх болон хавдрын эмчилгээнд үр дүнтэй нөлөөлдөг. 

Үүнийг судалгаагаар ч баталсан байдаг төдийгүй амьдрал дээр хэрэгжүүлж, биеэр мэдэрсэн хүмүүс ч олон байдаг. 

Иймд жирэмсэн эхчүүд цагаан гааг хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарч болох аж.



7Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ

Зүрх судасны өвчинд гол нөлөө үзүүлдэг зүйл бол цусан дахь сахарын хэмжээ байдаг. 

Эрдэмтэд өдөрт 2 гр цагаан гааны нунтаг хэрэглэхэд зүрхний шигдээс өвчин хамгийн багадаа 10%-аар буурдаг хэмээн дүгнэсэн билээ. 

Хэрэв та өөртөө хайртай бол цагаан гааг өдөр тутамдаа хэрэглэж, өвчлөлөөс сэргийлээрэй. 



8Хавдрын эсрэг сайн нөлөөтэй

Цагаан гаанд агуулагддаг "гингерол" хэмээх бодис нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг олон судалгаагаар нотолсон байна.

Өдөрт 2 гр цагаан гааг хэрэглэхэд бүдүүн гэдэсний үрэвслээс сэргийлж, биеийг эрүүлжүүлдэг аж. Та үүнийг сарын турш хэрэглэж, үр дүнг нь биеэр мэдрээрэй. 



 

Холбоотой мэдээ