Өвчний шинж тэмдэг байж болох 8 төрлийн хөлрөлт
Эрүүл мэндИхэнхи хүмүүсийн хувьд хөлрөх нь хэвийн үзэгдэл. Хөлөрнө гэдэг бие организмын температураа тэнцвэржүүлэх жирийн үйл явц юм. Харин зарим хүмүүс ямар нэгэн шалтгаангүйгээр үргэлж хөлөрдөг. Асуудал болтлоо хэт их хөлрөхийг хайперхидросис гэж нэрлэдэг байна.
✔Та гэнэт ихээр хөлөрдөг
Шалтгаангүй ихээр хөлрөх нь стресс болон санаа зовинолын шинж тэмдэг юм. Энэ нь жирийн хөлсөөс аюултай бөгөөд зүрхний шигдээсийн анхны шинж тэмдэг эсвэл зүрх судасны эмгэгтэй болсны илрэл юм. Иймээс эмчид хандахыг зөвлөе.
✔Хөлрөхөд толгой эргэх, өвдөх шинж тэмдэг хамт илэрдэг бол
Нойргүйдэл, цээжээр хатгуулах, мэдрэлийн ядаргаанд орох зарим тохиолдолд бие засахад ч их хэмжээгээр хөлөрдөг хүмүүс бий. Энэ нь цусан дахь сахарын түвшин багассан буюу цусны даралт хэт буусны шинж тэмдэг байх магадлалтай.
Эдгээр шинж тэмдгүүд нь зовиургүй байж болох ч заавал эмчид хандах нь зүйтэй.
✔Цээжний өвдөлттэй хавсарсан хөлс
Хэрэв та энэ төрлийн зовиуртай бол зүрх судасны өвчлөлд өртсөн байж мэднэ. Энэхүү шинж тэмдэг илэрсэн бол та эмнэлэгт яаралтай хандаарай.
✔Ам цангаж, их хэмжээний хөлс гардаг бол
Энэ нь цусан дахь глюкозын түвшин ихэссэнийг улмаар даамжран чихрийн шижин өвчин тусах магадлалтайг харуулна. Заримдаа бие организм бидний цусан дахь сахарын хэмжээг багасгахын тулд хөлрөх процессийг явуулдаг.
✔Халуурах, ханиалгах үед ихээхэн хөлөрдөг бол
Халуурах үед хөлрөх нь хумхаа эсвэл сүрьеэгийн эсвэл бактерийн болон вирусын халдвар авсан байж болно. ✔Эм уусны дараа хөлөрдөг бол?
Хэрэв та эм ууж эхэлсэн эсвэл тунг нь өөрчилсөн бол гэнэтийн хөлрөх тохиолдол гардаг:
Көффейн, амфетамин зэрэг сэргээгч эмүүд
Зарим чихрийн шижингийн үед уух эмүүд
Нойрсуулагч агуулсан өвчин намдаах эмүүд
Төрсний дараах жирэмсний хяналтын буюу дааврын эмүүд
Бамбай булчирхайн эмгэгийн эмүүд
✔Хэт их стрессдэж, сандарсан үед хөлөрдөг бол
Цөөнгүй хүмүүс уурлаж бухимдах эсвэл сандарсан үедээ хөлөрдөг шүү дээ. Жишээ нь олон нийтийн өмнө гарахаасаа өмнө маш их сандарч хөлс нь цувчихдаг хүн ч бий. Энэ бол сэтгэл хөдлөлийн хөлрөлт юм.
✔ Зөвхөн шөнө хөлөрдөг бол
Ихэнх хүмүүсийн шөнө хөлрөх шалтгаан нь тасалгааны болон гадаах температур байдаг.
Хэрэв та өрөөний температур хэвийн байх үед ч шөнийн цагаар хэт их хөлөрдөг бол эрүүл мэндийн асуудалтай учирчээ.
Шөнө хөлрөх нь уушгины сүрьеэ, вирусын халдвар авсан эсвэл зарим төрлийн хорт хавдрын нууц шинж тэмдэг болдог байна.
Иймээс мэргэжлийн эмчид яаралтай хандаж оношлуулах хэрэгтэй.