Хөгшрөлт хөлнөөс эхэлдэг. Түүнийг удаашруулах 5 арга
Эрүүл мэндЭрт үеэс хятадууд бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж.
Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.
Эдгээр 5 дасгалыг тогтмол хийвэл залуу насыг мөнхийн биш юм аа гэхэд илүү олон жил үргэлжлүүлэх боломжтой юм.
1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.
Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.
Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.
Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.
Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.
2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ.
Өсгий ба өлмийгөөр, мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.
Энэ нь хөлний яс, судас шөрмөсийг бэхжүүлдэг, цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.
Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй, ашиг тус нь арвин шүү.
3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ.
Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.
Гурилын элдүүр, хоосон шилэн сав ч болно.
Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.
Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж, тайвшралыг мэдрэх болно.
Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.
4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН ДАРЛАГА.
Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол дарлага хийхийг зөвлөдөг.
Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.
Энэ дарлага хөлний булчин шөрмөсийг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг. Өглөө, оройд хийхэд тохиромжтой.
Энэ массажийг хийх хуурай болон нойтон гэсэн 2 арга бий.
Хуурай хийх арга нь:
Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.
Хоёр хөлөө ээлжлэн цэг дээр дарна.
Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.
Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.
Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин дарах хэрэгтэй.
5. ХАЛУУН, ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ
Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.
Цусны эргэлтийг сайжруулж, хөлний чадлыг ихэсгэж, хөгшрөлтийг удаашруулдаг. 2 хөлөө эхлээд халуун, дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.
Эцэст нь аль болох их алхаж, хөлөө хөдөлгөж, хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.
АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!