Цусны эргэлтээ шалгах энгийн туршилт. Зүрхний үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ?
Эрүүл мэндЗүрхний үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ
Бид бүгдээрээ урт удаан насалмаар байна. Хүний эрүүл мэнд, дундаж наслалт нь зүрх болоод зүрх судасны тогтолцооны зөв үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
Тэнцвэргүй хооллолт, муу зуршлууд, удаан суугаа ажил хийдэг зэрэг нь цусны эргэлтийг муутгаж, зүрхний дутагдалд хүргэдэг.
Харамсалтай нь хүмүүс цусны эргэлт муудаж байгаагаа ихэнх тохиолдолд мэддэггүй, иймээс энэ асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх ямар ч алхам хийгддэггүй байна.
Бид та бүхэнд гэрээсээ гаралгүйгээр зүрхээ өвчилсөн эсэх, цусны эргэлтийн асуудал байгаа эсэхийг бие даан тодорхойлох хамгийн энгийн аргыг санал болгож байна.
Үүнийг хийхэд танд дараах зүйлс хэрэг болно: сав, мөстэй ус тэгээд таны өөрийн гар байхад л болно.
Зүрхээ яаж шалгах вэ
Гэртээ энгийн туршилт хийгээрэй.
Савандаа хүйтэн ус хийнэ, боломжтой бол мөс нэмнэ.
Хагас минут хэртэй алгаа усандаа дүрээд дараа нь хуруунуудаа хараарай.
Хэрэв таны хурууны үзүүр цайвар эсвэл хөх өнгөтэй болвол та цусны эргэлтийн асуудалтай байна гэсэн үг.
Цусны эргэлтийн асуудал аажмаар эхэлж, алгуурхан явцтай явагддаг хэдий ч үүнтэй зэрэгцээд үхлийн аюултай өвчин үүсч байдаг,
тухайлбал; цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны өвчин.
Хүмүүс гол төлөв ноцтой хүндрэл үүссэний дараа л эмнэлэгт ханддаг.
Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд хоолны дэглэмээ эргэн харах хэрэгтэй.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.
ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
- Сармис
Сармис нь зүрх судасны тогтолцооны эрүүл мэндийг сахихад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цусыг шингэлж, зүрхний шигдээс, цус харвалтын эрсдлийг бууруулдаг.
Сармисыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авах боломжтой хэдий ч байгалийнхаар нь түүхийгээр идэх нь хамаагүй дээр юм.
- Байцаа
Цусны эргэлтийг сайжруулахад ямар ч төрлийн байцаа тохиромжтой байдаг, ялангуяа цагаан буржгар байцаа, цэцэгт байцаа, брокколи гэх мэт.
Эдгээр байцаануудад цусны судасны ханыг бэхжүүлдэг витамин С-ээс гадна кальци, фосфор агуулагддаг – эдгээр аминдэмүүд нь цусны өтгөрөлтийг зохицуулж, шингэлж өгдөг.
Хулууны үр
Эрдэмтэд магнийн агууламж ихтэй хоол хүнс нь судасны эрүүл байдлыг хадгалж, холестерины өөхөн товруу үүсэхээс сэргийлдэг болохыг тогтоожээ.
Энэхүү микроэлементүүд нь цусны бүлэгнэлтийн механизмыг зохицуулахад оролцдог: хангалттай хэмжээний магни авдаг хүмүүст цусны бүлэгнэлт үүсэх магадлал бага байдаг байна.
Магнийн хамгийн сайн эх үүсвэр бол хулууны үр юм.
Үүнээс гадна бүйлс, газрын самар, авокадо, самар, бууцай, шош зэрэг нь ашигтай микроэлементүүд агуулдаг.
Цагаан гаа
Цагаан гаа тогтмол хэрэглэснээр холестеролын хэмжээ буурч, цусны бүлэгнэл үүсэх эрсдэлээс сэргийлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Цагаан гаа нь мөн цусны судсыг цэвэрлэж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Далайн хүнс
Тарган загас, хясаа болон далайн гаралтай бусад хоол хүнс нь цусны эргэлтэд шаардлагатай иод ба органик омега-3 хүчил зэрэг элементүүдийг агуулдаг.
Далайн хоол хүнс нь нэгдүгээрт, бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцож, цусны эргэлтийн тогтолцоог бүхэлд нь хэвийн болгодог бол хоёрдугаарт, холестерины өөхөн товруу цусны судасыг бөглөхөөс хамгаалж өгдөг.
Халуун улаан чинжүү
Чили халуун чинжүүнд агуулагддаг алкалоид капсаицин нь цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг халуу шатам дарвигануулсан амтыг өгөхөөс гадна биеэс хорыг гадагшлуулах процессыг идэвхжүүлж өгдөг.
Шинэхэн жимсгэнэ
Бөөрөлзгөнө, үхрийн нүд, цангис жимс нь салицилийн хүчил, витамин С, төмрийн хамгийн сайн байгалийн эх үүсвэр юм.
Эдгээр бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байвал цусны өтгөн зуурамтгай байдал хэвийн болж, тромбоз үүсэх магадлал
Улаан лооль
Улаан лоолыг ликопений агуулга өндөртэй гэж үздэг.
Энэхүү нэгдэл нь хамгийн хүчтэй антиоксидант бөгөөд өөх тосыг задалж, холестеролын хэмжээ буурах боломжийг олгодог.
Улаан лоолийг тогтмол хэрэглэснээр судасны атеросклерозын эрсдэл хамгийн бага хэмжээнд хүртлээ буурдаг.
Та өөрийгөө байнга толинд харж байдаг уу?
Хэрвээ таны нүдний доор хөхөрсөн байвал нойргүйдэлтэй эсвэл цаг агаарын нөхцөл байдлаас болсон байж болно.
Гэхдээ эдгээр арьсны толбо нь ядарснаас биш, харин дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааны ноцтой шинж тэмдэг байвал яах вэ?
Бидний бие махбодийн систем бүр тухайлбал, зүрх судасны, амьсгалын, хоол боловсруулах, дотоод шүүрлийн системүүд нь өөрийн гэсэн үндсэн үзүүлэлттэй байдаг, эдгээрийг анагаах унаанд тус тусад нь шинжлэн таних боломжтой.
Бидний биемахбодид байгалиас тогтоогдсон хэм хэмжээ гэж бий, гэтэл энэ хэм хэмжээ нормоос давж байгаа тохиолдолд бие маань дохио өгдөг.
Биеийнхээ үйл ажиллагааг зөв зохицуулахын тулд эдгээр чухал дохионы ач холбогдлыг ойлгож, сурч аваад, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: https://takprosto.cc/