30-аас дээш насныханд зориулсан сунгалтын дасгал

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-11-24 21:21:27

Сунгалтын дасгал хийж эхлэхэд хэзээ ч оройтохгүй. 

Нас ахих тусам сунгалтын дасгал үр өгөөжөө өгнө.

Нас, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг нь булчингийн уян хатан чанар алдагдахад нөлөөлнө. 

Хэрвээ байнга биеийн тамираар хичээллэж чадвал булчингийн хэвий үйл ажиллагааг сэргээх боломжтой.

Сунгалтын үндсэн дасгал нь тухайн хүний нас, уян хатан зэргээс үл хамаарч хийж болдог нь сайшаалтай.

Өөртөө хэт ачаалал өгөхгүйгээр сунгалтын дасгалыг хийнэ: өөрийн мэдрэмжиндээ захирагд. 

Олон жилээр чангарсан бүлэг булчинг суллахын тулд багагүй хугацаа, тэвчээр шаардана, бас байнгын бэлтгэл сургуулилтын үр дүнд зорилгодоо хүрнэ.

Сунгалтын дасгал хийхдээ юунд анхаарах ёстой байгаагаа сайн мэдэхгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандаж тусламж авна уу.

Уян хатан чанараа алдахгүйн тулд дараах цогц дасгалыг санал болгож байна.



Холбоотой мэдээ