Бид үрэвсэл үүсгэдэг гэдгийг нь мэдэлгүй л идээд байдаг хоол хүнснүүд. Яг одооноос хоол хүнсээ зохистой хэрэглэж эхлэхийг зөвлөж байна!
Эрүүл мэндЭрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс эрүүл хүнс идэхийг зорьдог.
Эрүүл тос, уураг нь эрүүл мэндийг дэмжих бодис мөн, харин сахар муу тул зайлсхийх хэрэгтэй.
Хүнс болгон харилцан адилгүй агууламжтай, бодисын агууламж нь хүний бие махбодид ч харилцан адилгүй нөлөөлнө.
Тиймээс хоол хүнс сонгохдоо анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна, жишээ нь зарим нэг хүнс үрэвсэлд хүргэх ажээ.
Тараг:
Тараг нь өглөөний хоолны зөв хувилбар гэхдээ тараг худалдан авахдаа орцыг нь сайтар хараарай.
Өнөөдрийн дэлгүүрт зарагдаж байгаа ихэнх тараг зайрмагны адил сахар, тосны агууламж өндөртэй болсон.
Сахар нь үрэвсэл үүсгэхээс гадна олон өвчний эх сурвалж болно, жишээ нь жин нэмэгдэх.
Тиймээс сахаргүй тараг сонго.
Улаан лооль:
Улаан лооль нь цагаан төмс, улаан болон ногоон чинжүүний нэг бүлэгт хамаардаг.
Амттай, шим тэжээлтэй, аюулгүй хүнс, гэхдээ та соланинд мэдрэг биш бол шүү дээ.
Улаан лооль нь үрэвсэл үүсгэж зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг, мөн үе мөчний өвчин, хорт хавдрын эхлэлийг тавих ажээ.
Буудай:
Цагаан талхыг бүрэн орлодог гэж үзэх хэдий ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Генетикийн өөрчлөлтөд орсон буудайн хэрэглээнээс татгалзахыг эрдэмтэд зөвлөж байна.
Энэ бүтээгдэхүүний уургийн 5-хан хувь нь л сайн.
Энэ төрлийн хүнс ихээр хэрэглэснээр харшилтай болох, үрэвсэл үүсгэхэд нөлөөлнө.
Цитрусын төрлийн жимс:
Энэ төрлийн жимснээс харшилгүй бол маш их төрлийн амин дэм, эрдэс бодис авч байгаа нь үнэн.
Гэхдээ нөгөө талаасаа цитрус төрлийн жимс нь үрэвсэл үүсгэгч бөгөөд архаг өвчний үндэс болдог ажээ.
Орегон мужийн эрүүл мэнд, шинжлэх ухааны институтын эрдэмтэд үрэвслийн эсрэг шилдэг жимсийг олжээ, энэ бол интоор жимс.
Будаа:
Олон төрлийн будаа байгаа, бүгд өөрийн гэсэн шим тэжээлтэй.
Харин цагаан будаа нь шим тэжээл багатай, үрэвсэл үүсгэгч.
Цагаан будааны нүүрс ус нь богино хугацаанд сахар болж хувирдагт гол шалтгаан оршино.
Самар:
Самар нь сайн тосны эх сурвалж, шим тэжээл ихтэй.
Отсеоартиртаар шаналж буй хүмүүс самарнаас татгалзвал зохино.
Учир нь самранд агуулагдах гистамин үе мөчинд хуримтлагдаж үрэвсэл үүсгэдэг байна.
Самар идсэний дараа үе мөчөөр өвдөөд байвал хоолны цэснээсээ самрыг хасаарай.