Гараа өргөх эрүүл мэндэд тустай

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-07-09 01:40:42

Эргэн тойрны бүх зүйл биднийг тав тухтай байлгахад зориулагдаж байна гэж хэлж болно. 

Одоо цагт гараа ч өргөлгүй гэрлээ асааж унтраадаг болсон.

Гэхдээ үе үе гараа өргөж байх нь зайлшгүй шаардлагатай болохыг анхаарна уу.

Физик эмчилгээний эмч нар гараа өргөхийг зөвлөж байна, энэ нь ч хэд хэдэн шалтгаантай. 

Жирийн ганцхан дасгал бие махбодийг сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. 

Эрүүл байхыг хүсэж байна уу? 

Тэгвэл гараа дээш өргө!   

Эмч нарын өгч буй шилдэг зөвлөгөө

1. Гараа дээш өргөхөд ходоод гэдэсний байрлал илүү сийрэгжиж хоол хүнсний гүрвэлзэх хөдөлгөөн хурдасдаг байна.

Гүрвэлзэх хөдөлгөөн идэвхижсэнээр ходоодны исэлдэх, дисбактероз үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.


2. Гараа дээш өргөснөөр гар унжих өвчнөөс урьдчилан сэргийлнэ. 
Унжсан гар нь нуруу, нугасны хэвийн байдлыг алдагдуулж нурууны шохойжилт зэрэг үе мөчний олон өвчний эх сурвалж болох эрсдэлтэй. 
Гараа өргөснөөр сунгалтын дасгал хийж байгаатай дүйцнэ, мөн биеийн уян налархай байдлыг хангана.

3. Насны эрхэнд дотор эрхтэн, цээж болон хэвлий орчим доош суудаг, нэг ёсондоо өөрийн байгалийн байрлалаас хазайж эхэлдэг. 
Жишээ нь, “хэвтээ зүрх” гэдэг нэр томьёо хүртэл байдаг ажээ. 
Энэ нь бусад эрхтнүүдэд ч мөн адил хамааралтай. 
Гараа дээш өргөснөөр дотор эрхтнүүдээ ч гэсэн өргөж байгаа хэрэг юм. 
Үүнээс гадна гар байнга буугаастай байхад хэвлий унжиж эхэлдэг байна.
Гараа өргөж хэвлийн булчингуудаа ажиллуулж байх хэрэгтэй. 
4. Зөвхөн хоол идсэний дараа гараа өргөх бус мөн ус уусны дараа ч гэсэн гараа өргөж байгаарай. 
Энэ тохиолдолд шингэн биед хуримтлагдахгүй. 
Ходоодоор хурдан дамжихдаа дотор эрхтний хананд наалдсан хорт бодисуудыг хөөж гаргана. 
Хоол идэхээс 20-30 минутын өмнө 1-1,5 стакан ус уугаад гараа дээш өргөнө. 
Ялангуяа өтгөн хатдаг хүмүүст энэ арга маш үр дүнтэй. 
Гараа өргөхдөө: дээш шулуун эсвэл гараа хооронд нь түгжиж өргөнө. 
Дээш бага зэрэг сунах байдалтай, тасалгаан дундуур алхсан ч болно.
Яагаад гараа дээш өргөх ёстойг та одоо мэдэж авлаа. 
Өөртөө өдөрт 10-15 минут л гаргаарай, ажлынхаа сандлаас босохгүй ч байж болно,үр дүн таныг удаан хүлээлгэхгүй ээ.
“Сэтгэлийн булчин” зөвхөн таны цээжинд оршихгүй, мөн аарцаг орчим ч байдгийг бүү мартаарай. 
Орчин үеийн стресстэй амьдрал аливаа өвчний эх сурвалж болон олон хүнийг зовоож байгаа. 
Эрүүл саруул өндөр наслахыг олон хүн хүсдэг. 
Байнга суугаа ажил хийдэг хүмүүс наснаасаа 5-10 жилийн өмнө хөгширч байгааг судлаачид тогтоожээ. 
Юуны түрүүнд нуруу, нугас өвдөж эхэлдэг байна.















Холбоотой мэдээ